2018-04-04
НАСА агентлаг “Чимээ багатай нислэгийн загвар” хэмээх туршилтын нисэх онгоцоо танилцууллаа. Агентлаг 2016 онд энэ онгоцыг бүтээх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд одоо хөгжүүлэлт, үйлдвэрлэх ажил үлджээ.
Хэрвээ энэ загвар амжилттай болбол чимээ багатай дуунаас хурдан нисэх онгоцыг бүтээх суурь болох юм. Ингэснээр дуунаас хурдан онгоцыг өндөрт нисгэх шаардлагагүй болж, иргэний нисэхийн зориулалтаар ашиглах төдийгүй, АНУ-ын баруун эргээс, зүүн эрэг хүртэл 2 цаг нисдэг болох аж.
НАСА-ийн Агаарын судалгааны хэлтсийн удирдах албан тушаалтан Жейвон Шин “Нисэх загварыг Lockheed Martin компани 247,5 сая ам. доллароор гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ онгоц туршилтын загвар биш харин судалгааны зориулалттай юм” гэжээ.
Онгоцыг 2021 оноос туршиж эхлэх бөгөөд Lockheed Martin компанийн гол зорилго нь авианы нүргээний чимээг багасгах юм. Ингэснээр онгоц газартай ойрхон нисэх үед хүмүүст төвөг удахгүй болно.
НАСА туршилтын хугацаанд тодорхой хотуудын дээгүүр онгоцыг нисгэж, ямар нэгэн дараа болох чимээ сонссон эсэхийг нь асууж байх аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд