2018-04-04
Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газар нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх үүсвэрээс гадна аялал жуулчлалын гол бүс нутаг билээ.
Жилдээ гадаадын 30000, дотоодын 200000 орчим аялагч, жуулчид тус бүс нутгаар аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм.
Аялагчид нэмэгдэхийн хирээр байгалийн бохирдол, хур хог үүсэх асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ба энэхүү асуудалтай холбоотой хогны бохирдолтыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ.
Бидний санаачилсан тус ажилд M-Cи-Эс Кока-Кола компани байгаль хамгаалах чиглэлээр 2005 оноос эхлэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа ба тус компани нь байгаль орчинд хоргүй, хурдан уусдаг нано технологиор хийгдсэн хогны уутыг бэлтгэн аялал жуулчлал ихтэй бүсүүдэд хандивлаж байгаа нь маш үр дүн өндөртэй ажил болж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд