Япон харилцаагаа сайжруулна

2018-04-02

29883848_2038821559710200_167955319_o

 

 АНУ–ын  үзүүлж буй дарамт шахалтын улмаас Ази–Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн салбарттэргүүлэгч орнууд ОХУ–ын эсрэг дайсагнасан барууны орнуудын ажиллагаанд оролцохгүй байхааршийдвэрлэжээ. Тухайлбал, БНХАУ, ОХУ–ын харилцаа сайжирснаас хойш Вашингтоны холбоотон Токио ньМоскватай харилцаагаа таслахгүй байхыг хичээх болсон байна.

 БНХАУ–ААС АЙХ ИХ АЙДАС

 Японы БНХАУ руу чиглэсэн байр суурийг удаан хугацаагаар өөрчлөлгүй тууштай хандаж ирсэн хэвээр байна.  Энэ нь Японы геополитикийн үр дагавар болон түүний XX зууны түүх нь БНХАУ–тай хутгалдсантай холбоотой юм. Дэлхийн II дайнаас хойш Бээжин, Токио нь нэг нэгэндээ үл итгэх болсон.  Мөн   ерөнхийлөгч Си Жиньпин, Японыерөнхий сайд Шинзо Абэ ч хоёр орныг зааглаж тусгаарласан энэ нөхцөл байдлыг засах бодолгүй байсаар байгааюм. Тэдний хоорондоо хийсэн уулзалт,хурал хуруу дарам цөөхөн. Харин БНХАУ, ОХУ–ын харилцаа жирийнхамтын ажиллагаагаар хязгаарлагдаагүйгээс гадна Японд   огтхон ч анхаарал хандуулаагүй аж. Энэ талаар  Игорь Гашков “Спутник” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ дурдсан байна.  Алс Дорнод дахь Япон судлалхүрээлэнгийн төвийн захирал  Валерий Кистанов “Хэрэв ОХУ, БНХАУ нь  Японы эсрэг нэгдвэл Токиогийн хувьдтэдний хамгийн муу байж болох айдас биелсэний баталгаа болно” гэж  “Спутник” сэтгүүлд онцлон тэмдэглэжээ. Тэрээр “ Хоёр орны хооронд үүссэн хурцалдмал байдал нь тэдний харилцааг хутгаар огтолж болно.  Си ЖиньпинШинзо Абэтэй уулзах талаар сонсох, ярихыг ч хүсэхгүй байна” гэв. Мөн тэд хоорондоо зөвхөн дээд хэмжээнийтөвшний уулзалтад оролцохоос өөр аргагүй болсон үед л уулзалдана. Түүнээс өөр ямар ч учир шалтгаан байхгүй” гэсэн байна. Валерий Кистанов  би хоёр орны хоорондын харилцааг тодорхойлохдоо энэ зүйрлэлийг ашиглана. “Япон, БНХАУ–ын харилцаа  одоогоор хөлдөөгчинд байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрээр барууны орнуудын авсан хориг арга хэмжээ  ОХУ, БНХАУ–тай эдийн засгийн хамтын ажиллагаагбэхжүүлэхээс  өөр зүйлд хүргэсэнгүй. Тухайлбал, энэ хоёр орон  байгалийн хийн салбарт 400 сая ам.долларзарцуулах гэрээг 2014 онд байгуулж, гарын үсэг зуржээ. Харин Токиод  Сибирь, Алс Дорнодоос олборлосонтүлшийг БНХАУ– руу ачуулахаа болихыг хэн ч хүсээгүй аж.  Ингэснээр Японы ОХУ–д тавьсан хориг арга хэмжээнь билэг тэмдэг болж үлдсэн гэжээ.

 ДЭЛХИЙН ОРНУУДЫН ХАМГИЙН ХӨНГӨН ШИЙТГЭЛ

 Япон барууны орнуудын үлгэр жишээг дагахыг хүссэн байна. Тэрээр  Крымийн арлаас нийлүүлдэг бараабүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ. Ингэснээр тэр хар жагсаалтад нэр  нь орсон ОХУ–ын санхүүгийн хөрөнгийгцарцаана хэмээн амласан байна. Гэвч Крым, Японы хоорондын бараа солилцоо бараг байгаагүй бөгөөд оросууд  нөөц бараагаа эх орондоо хадгалдаггүйтэй холбоотой ажээ. Мөн Японд ОХУ–тай харилцах харилцаанд хатуу чанга, тууштай хүн дутагджээ. Ялангуяа, Алс дорнодод хоёр орны эдийн засгийн салбар болон Москватай тогтооххарилцааг  хөгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөг өөрийн аргаар хийх сайд хэрэгтэй болсон байна. Энэ хүн ньерөнхий сайд Шинзо Абэ байсан бөгөөд тэрээр 2014 оны өвлийн Сочи олимпод  Вашингтоны үгийгхайхралгүйгээр оролцох хэрэгтэй гэж үзсэн. Үүний дараа ОХУ–тай харилцах харилцаандаа Японы баримтлахбайр суурь тодорхой болсон байдаг.

 ЯПОНД АРЛЫГ БИТГИЙ ӨГ

 Валерий Кистанов “ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцаанаасаа гарахгүй гэсэн Шинзо Абэгийн хандлага гурван нөхцөл байдлаас хамаарна” гэв. Энэ БНХАУ-ын үйл ажиллагаанд хязгаарлалт хийхийг оролдох,  Хойд Солонгост дарамт шахалт үзүүлэх, Курилын аралтай холбоотой маргааныг шийдвэрлэх гэсэн шалтгаан аж. Япон ОХУ-ыг газар нутгийн  холбоотой асуудал дээр буулт хийнэ гэж үзэж байна. Гэвч Токио энэ нь хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэхээр төлөвлөсөн урьдчилсан нөхцөл байдал  гэж үзэхгүй байгаа юм. Мөн Валерий Кистанов “Вашингтон Японыг ОХУ-тай харилцах тал дээр тоглоомыг дагахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна ерөнхийлөгч асан Барак Обама  ерөнхий сайд Шинзо Абэд одоо ОХУ-тай уулзалт хийхэд тохиромжтой цаг үе биш гэж хэлсэн байна. Харин Шинзо Абэ “Курилын аралтай холбоотой асуудлыг шийдсэн хүний нэрийг түүхэнд үлдээж магадгүй гэж найдаж байна” гэж хариулсныг Валерий Кистанов санууллаа.  Ерөнхий сайд Шинзо Абэ төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд Японд ирэх дарамт шахалт тэвчихэд бэлэн байна. Мөн Япон их долоогийн бүлэгт багтдаг бусад орнуудаас ялгаатай нь одоогоор тагнуулч асан Сергей Скрипальтай холбоотой асуудлаар  ОХУ-ын гадаад албаны ажилтнуудыг газар нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргаагүй байна гэж Валерий Кистанов хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй