ХҮЙТЭН ДАЙН-2: Оросын хариу дайралт

2018-04-02

Хүйтэн дайн-2: Оросын хариу дайралт

Английн Салисбюрид гуравдугаар сарын 4-нд Оросын экс-тагнуул Сергей Скрипалыг охин Юлиягийнх нь хамт химийн хорт бодисоор хордуулж, хөнөөхийг завдсан хэргээс улбаалсан ОХУ болон Барууны хооронд дипломат зөрчил даамжирч байна. Оросын экс тагнуулыг хордуулсан нь дэлхийн II дайнаас хойш Европын хөрсөнд гарсан анхны химийн бодисын халдлага гэж Лондон мэдэгджээ. Энэ хэргийг Кремль зохион байгуулсан гэж хардаж буй. Үзэл суртлын ялгаагаар дэлхийг хуваасан “Хүйтэн дайн”-аас хойш анх удаа ийм хэмжээний дипломат “дайн” дэгдсэн нь энэ. Хэрэг Английн нутаг дэвсгэр дээр гарсан учраас Барууны орнууд нэгдэн ОХУ-ын эсрэг улс төрийн “бойкот” арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал, Их Британи тэргүүтэй Барууны 24 орон өнгөрсөн гуравдугаар сард Оросын 100 гаруй дипломатчдыг нутгаасаа “хөөсөн” юм. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо газардсан Оросын Аэрофлот агаарын тээврийн компанийн онгоцонд нэгжлэг хийж, зорчигчдын ачаа тээшийг шалгажээ.

Үүний хариуд ОХУ-аас тус улс дахь Их Британийн дипломат болон техникийн ажилчдыг 50 гаруйгаар цомхотгохыг шаарджээ. Мөн ОХУ-аас иргэдээ Их Британи рүү аялахдаа албаныхны зүй бус харилцаа, хандлагын золиос болохоос сэрэмжлүүлсэн байна.

Кремлийн зүгээс энэ хэрэг нь ОХУ-ыг тусгаарлаж, Зүүн, Барууны харилцааг сүйтгэх гэсэн хорлонт явуулга хэмээжээ. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ нь Их Британийн талд орсон 23 орны 59 дипломатыг улсаасаа гарахыг шаардсан юм. Скрипалыг хордуулсан хэргийн талаар “шударгаар хэлэлцэх” үүднээс  өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд олон улсын Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPWC)-ын гишүүдийг хуралдуулах саналыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн билээ.

Үүнээс гадна, ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн баасан гаригт Английн элчин сайдын яаманд 14 асуулгыг хүргүүлсэн байна. Үүнд хэрэг дэх Францын оролцоо болон Скрипалд Консулын тусламж үзүүлэхийг хориглосныг тайлбарлахыг шаарджээ. ОХУ-ын элчин сайдын яамнаас Викториа Скрипалын үеэл Юлиятай холбогдож, биеийн байдал нь дээрдэж, ярьж чадахтай болсон гэх мэдээллийг олж авсан гэж мэдэгджээ. Гэхдээ “Охины бие сайжирсан учраас хэргийн мөрдлөгөд туслах боломжтой” гэж ВВС агентлаг өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байв.

Сергей Скрипал 2006 онд Их Британийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ажээ. Хаалттай болсон шүүх хурлын үеэр шүүгч түүнийг Их Британийн тагнуулын МИ-6 албанд гүйцэтгэсэн ажлынхаа шагналд 100,000 ам.доллар авсан гэжээ.  2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон гэдэг. Эхнэр, хүү хоёр нь нас барсны дараа охин Юлия нь Их Британид түүн дээр хааяа  зочилж очдог ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй