ОУВС: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд анхаарна

2018-03-29

Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр”-т хамрагдаад жил болж байна.  ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хэрэгжилтийг хэлэлцээд, гурав дахь шатны санхүүжилтийг баталж, 30.55 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн талаар  тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээллээ. Тус сан хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд  нийтдээ 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгох юм. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ, Хятадын Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгож байгааг мөн дурдлаа.


ОУВС-ГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НЭЙЛ САКЕР:

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт эргээд сэргэсэн. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон Засгийн газар хамтран төсвийн алдагдлыг бууруулах, мөн  гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан

Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн татварын нэмэгдлүүдийг эргэн харах шаардлагатай болсон бөгөөд зарим нэг шинэчлэл хойшилсон, Монголын гадаад өрийн хэмжээ өндөр байгааг ОУВС-гаас анхааруулав. Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тавьсан шаардлага, зорилтуудыг сайн биелүүлж байгаа, эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас хурдан сэргэж,  төсвийн орлого нэмэгдэж, хяналт сайжирсан. 2018 оны эхний хоёр сарын байдлын статистик үзүүлэлтээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2013 оноос хойших анхны тохиолдол юм. Үүнд татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Монголын Засгийн газар татварын реформ хийхээр төлөвлөж байгаа. Үр дүнгүй зардлуудыг танах, нөгөө талдаа шаардлагатай санхүүжилтийг өсгөх, төрийн албан хаагчдын цалингийн асуудал, дэд бүтэц, сургууль эмнэлгийн асуудал анхаарлын төвд бий “Эдийн засагт гарсан энэ нааштай үзүүлэлтүүдийг цааш нь үргэлжлүүлээд авч явахад Монголын Засгийн газраас багагүй ажил шаардагдаж байна. Төсвийн зарлагаа Засгийн газар хянаж явах хэрэгтэй. Гэхдээ Монголын эдийн засаг уул уурхайн түүхий эдээс хамааралтай хэвээр, өрийн хэмжээ өндөр байна.

Өнгөрсөн онд инфляци тэгтэй байсан. Сүүлийн үед бага багаар нэмэгдэж дундаж төвшинд дөхөж очсон. Төв банк бодлогын хүүгээ 10 хувь болгосон.  Хүүгийн бодит төвшин хоёр хувьтай байна. Бодит хүүгийн төвшин буурч эхлэхээр эрсдэлийн төвшин буурч, гадаад валютын ханш тогтворжиж байна. Зээлийн хүүг бууруулах асуудал хүчтэй яригдаж байна. Зээлийн хүүг бууруулахын тулд банкууд хүчирхэг байх ёстой. Инфляци нам төвшинд байх шаардлагатай.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ
Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.
MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв
Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ
10-н зорчигчтой явсан "ПРИҮС-20" автомашин онхолджээ
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав