2018-03-29
Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны бүртгэл явагдаж байна. Тодруулбал, Энэ жил ЭЕШ өгөх сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлэх бөгөөд бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл явагдах юм.
Одоогоор улсын хэмжээнд бүртгэл 50 орчим хувьтай үргэлжилж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 42 мянга орчим хүүхэд төгсөж байгаа бөгөөд бусад шалгуулагчийн тоог оролцуулаад 45 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцоолсон байна.
Мөн энэ жил их дээд сургуульд элсэн орох босго оноог нэмэгдүүлэх, Монгол, Англи, Орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгаж, монгол хэл, бичгийн шалгалтад задгай буюу чөлөөтэй сэтгэх хэлбэрийн даалгаврыг нэмж оруулах гэх мэт шинэ өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж албаны эх сурвалж онцоллоо.
Харин шалгалт үргэлжлэх хугацаа болон шалгалтын бүртгэлийн хураамжид өөрчлөлт ороогүй. Нэг шалгалтын үнэ 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг хэвээрээ, хугацааны хувьд Математик, хими, физикийн хичээлийг 100, бусад хичээлийн шалгалтыг 80 минутын хугацаанд явагдах юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд