2018-03-29
Монголоос АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ёндонгийн Отгонбаяр гуравдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Тэрбээр нэлээд хойшлогдсоны эцэст энэ сарын 23-нд итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авсан юм. Энэ үеэр Ё.Отгонбаяр хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана мөн Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ хэмээн амласан билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд