Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга

2018-03-29

Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга

Аж үйлдвэржилт, бүтээн байгуулалт буурай хөгжилтэй Хятад улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгон хувиргасан. Гэвч Хятад улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэх болсон нь Бээжингийн эрх баригчдын эн тэргүүнд анхаарах асуудал болоод удаж байна. Хурдацтай хөгжиж буй эдийн засаг, бүтээн байгуулалтаа дагаад Хятад улсад автомашины тоо олширч, олон тооны хүнд үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй нь хорт утаа, агаарын бохирдлын гол эх үүсвэр болжээ. Үүний зэрэгцээ хаврын цагт Хятадын хойд хэсгийн нутгууд болон нийслэл Бээжин хотыг хүний биед хортой элсэн шуурга бүрхэн авдаг. Азийн хамгийн том цөл болох Говийн их элс хүчтэй салхи, шуургаар туугдан Хятадын хойд нутаг, Бээжин хотын тэнгэрийг бүрхэх нь жил бүр тохиох байгалийн гамшигт үзэгдэл.

Говь цөлийн тэлэлт нь ой модыг устгах, бэлчээрийн талхлалт, гол горхи ширгэх болон дэлхийн дулааралтай холбоотой. Сүүлийн жилүүдэд говийн элсэн шуурга Хятадын нийслэлээр зогсохгүй Япон, Хойд болон Өмнөд Солонгос улсад агаарын бохирдол үүсгэж, хүн ардын эрүүл мэндэд заналхийлэх болжээ. Элсэн шуурганд хүнд метал, элсний ширхэгээс гадна пластик, элдэв өвчний вирус, бактери хуралдсан байх аж.

ЦӨЛ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМ ЭХ ҮҮСВЭР

Хятадын засгийн газраас цөлжилттэй бүс нутгийн эдийн засгийн  үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2012 оноос олон мянган га газарт нарны зайн хураагуурын хавтанг суурилуулжээ. 2015 оны дөрөвдүгээр сар гэхэд Хятадын нарны зайн хураагуурын хүчин чадал 33 гегавайт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээнд хүрч нэмэгдсэн байв. Гэвч элсэн шуурганы улмаас нарны зайн хураагуурын хавтангууд байнга тоосонд дарагддаг байна. Үүнийг цэвэрлэхийн тулд олон зуун хүн хэдэн өдрийг зарцуулдаг аж.

Үүнээс гадна 6 гегавайт эрчим хүч үйлдэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсүүдийг барьж босгосон байна. Хятадын засгийн газраас 2014 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 83 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулсан нь АНУ-аас хоёр дахин их байв. Харин 2020 он гэхэд Хятадын засгийн газар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 360 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулахаа өнгөрсөн онд мэдэгдсэн юм.

“ИХ НОГООН ХЭРЭМ” БАРЬЖ ЭХЛЭВ

Бээжин хотноо агаарын чанарын индексүүд лхагва гаригт (2018.III.28) элсэн шуурганы улмаас аюултай түвшинд хүрчээ. Хятадын цаг уурын албанаас Хятадын хойд нутаг болон Бээжин хотноо иргэдийг хаалга, цонхоо битүүлж, аль болох гадагш гарахгүй байж, амны хаалт, алчуур зэргийг зүүхийг анхааруулсан байна. Шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул жолооч нарыг болгоомжтой зорчихыг сануулжээ. Элсэн шуурганы улмаас агаар дахь тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээг хэд дахин давж, аюултай түвшинд хүрсэн байв. Хятадын цөлжилтөд өртөөд буй Гансу мужийн албаныхан Хятадын парламентад тавьсан илтгэлдээ жил бүр тус улсад болж буй элсэн болон шороон шуурганы талаас илүү хувь нь Монгол Улсын өмнөд хэсгээс орж ирж байгааг дуулгажээ. Харин Хятадын засгийн газраас Монгол болон Өвөр Монголын нутгаас ирэх элсэн шуургыг хориглож, цөлжилтийг сааруулахын тулд “Их ногоон хэрэм” гэх ойжуулах, мод тарих төслийг хилийн бүс нутгуудад хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь Монголчуудын довтолгоог хориглохын тулд “Их цагаан хэрэм”-ийг барьсан нь өдгөө дэлхийн долоон гайхамшигаар нэрлэгдэж, жуулчдыг ихээр татсан Хятадын бахархал болон сүндэрлэсэн билээ.

Бээжин хот нь Өвөр Монголоос 400 орчим км, Монголоос 1000 км зайтай оршдог. Гэвч хол зай хүчтэй салхиар туугдах элсэн шуургыг зогсоож чадахгүй. Албаныхны мэдээллээр 2015 оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо 300 мянган метр тонн элс, тоос хойд хэсгээс орж иржээ. Тухайн үед 15 онгоцны нислэг цуцлагдаж, 40 гаруй нь хойшилж байв. Бээжин хотын 21 сая гаруй оршин суугчдын элсэн шуурганаас өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл нь зөвхөн амны хаалт болж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй