Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна

2018-03-27

Дархан сумын 15 дугаар багийн 9-р хэсэгт буусан шар усны үерийн хор хохирлыг арилгах, гольдирлыг өөрчлөх, үерийн усны түвшинг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар аймгийн Онцгой комиссын түр штаб тус хороонд байрлан ажиллаж байна.

Тухайлбал,  энэ сарын 24-25-ны өдрүүдэд 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах ажлыг аймгийн Захирагчийн алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГазар, ДДС ХК, ДДЦС ХК, Дархан-Ус суваг ХК-иудтай хамтран зохион байгуулж 24-ний өдөр 70 см, 25-ны өдөр 80 см-ээр багасгаснаар үерийн усны түвшинг амжилттай буурууллаа. Уг ажиллагаанд нийт 50 гаруй албан хаагч оролцсон байна.

Мөн болзошгүй үер уснаас хамгаалах тухай сэрэмжлүүлэг, зөвлөмж, гар ариутгагч тус бүр 200 ширхэгийг айл өрхүүдээр тарааж, хамгаалалтын нэмэлт даланг хүчитгэх, элс шороо хайргаар бэхлэх ажлыг зохион байгуулж, зам хамгаалах, гудамж руу сэтэлсэн хамгаалалтыг сэргээн хүчитгэх ажлыг аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагч хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн дүйцүүлэх албаны 7 цэрэг айлуудын хашаанаас шавар гаргах болон 112 тоот айлын хашаанд үүссэн сувагт хамгаалах даланг барив.

Үерийн ус орсны улмаас нуралт үүссэн төв замын дагуу нурсан хэсгүүдийг хайрга, шороогоор дүүргэх ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан Ус суваг ХК, ГХБХБГазар, ДДЦС ХК, ДДС ХК, ОБГазрын нийт 24 албан хаагчтай хамтран зохион байгуулж 102 м3 хайргаар хүчитгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эх оронч хүний зүрхэнд юу цохилдог вэ?
Энэтхэгийн банкны ATM-д харх нэвтэрч, их хэмжээний мөнгөн дэвсгэрт идэж сүйтгэжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн худалдан авалт, гаалийн татварын бодлогоор дэмжиж байна
21 аймгийн политехник коллеж, мэргэжлийн боловсрол- сургалтын багш нар санхүүгийн боловсрол түгээх сургагч багшаар бүртгэгдлээ
Хорооны Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт боллоо
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
Зөрчилтэй Зөрчлийн хуулийг “зөөллөх” үү
Трампын шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унах уу?
“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Зайсанг зайдалсан “Зүүнбаян рефайнери” компанийнхан Туулыг сүйтгэж байна
Ким Чен Ун дэлхийд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихээ амлалаа
Хятадад H7N9 вирус бүхий шувууны ханиадаар 623 хүн амиа алджээ
Индонезид усан онгоц живсний улмаас 192 хүн сураггүй болжээ
Өвөрхангай аймагт тариалалт 80 хувьтай байна
С.Заяасайхан: Хүмүүс бусдын анхаарал дунд амьдарч, анхаарлыг татахын тулд өөрийгөө алдаж дуусдаг
Чуулганы нэгдсэн хуралдаантай
2018 оны хамгийн залуу таван тэрбумтан
Машиндаа ч гологдсон бензин
Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН