Т.Мөнхсайхан: Унаач хүүгийн биеийн байдал тогтвортой, энгийн тасагт эмчилгээ хийлгэж байна

2018-03-21

ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогдсон байна. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна.

Хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход “Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан.

Эмнэлэгт хүргэгдсэн таван хүүхдийн дотор одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаагаас гадна нэг хүүгийн хөл хугарсан байсан боловч эцэг, эх нь хот руу авч явна гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр хүүгийн биеийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээлэл бидэнд алга” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй