The Voice of Mongolia шоуны “Халз тулаан” ирэх Ням гарагт эхэлнэ

2018-03-20

The Voice of Mongolia шоуны Battle буюу Халз тулааны шат энэ Ням гарагаас эхлэн үзэгчдэд хүрнэ. Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх Халз тулааны шатнаас нийт 32 оролцогч шалгарч Гуравдугаар шат буюу LIVE SHOW-нд өрсөлдөх эрхтэй болох юм.

Ингэхдээ шүүгч бүрийн 16 оролцогчид хоёр хоёроороо хоорондоо өрсөлдөж шүүгчийн сонголтоор тэдний нэг нь шоуг цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл баг тус бүрээс 8 оролцогч буюу нийт 32 оролцогч шоуны дараагийн шатанд тунаж үлдэнэ.

Харин шүүгчийн давуу эрхээ ашиглан нэмэлт оролцогчийг багтаа авсан С.Ононбат, Д.Уламбаяр шүүгч нарын багаас тус бүр нэг удаа 3 хос тайзнаа өрсөлдөж мөн л шүүгчийн сонголтоор тэдний зөвхөн нэг нь шоуг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

The Voice шоуны Battle-ийн шат нь зөвхөн оролцогчдын чансааг сориод зогсохгүй шүүгчдийн хэн нь хамгийн мэдрэмжтэй, хамгийн сайн продюсер болохыг харуулах тун сонирхолтой, өрсөлдөөнтэй шат байдаг. Шүүгчид Blind Audition шалгаруулалтаас дуу хоолойг нь сонсож сонгосон оролцогчдоо хоршин дуулахад хамгийн нийцэхүйцээр нь оноолт тааруулж тэдэнд маш сайн тохирох дууг сонгож дуулуулах ёстой. Ийм ч учраас Халз тулааны шат онц сонирхолтой, үзүүштэй тоглолтуудаар дүүрэн байна гэдэгт эргэлзэхгүй байж болно.

Хэн ямар дуу сонгож, ямар найруулгаар хэрхэн ажиллах, хэн хэнтэй оноолт таарч Халз тулаанд өрсөлдөх гэх мэт анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн маш сонирхолтой шат үзэгч бүхнийг хүлээж байна.

Энэ шатанд өөрийн чадвар чансаа, авьяас билгийг харуулахаас гадна бас нэгэн хүнд үүрэг шүүгч нарт маань оногдож байгаа. Тэр бол өөрийн сонгож авсан оролцогчдоо хос хосоор нь өрсөлдүүлж нэгийг нь хасах шийдвэр гаргах мөч байдаг. Тэр бол шүүгч болоод оролцогч, тэдний дэмжигч гэр бүлийнхэн гээд бүх хүний хувьд хүндхэн үе байх болно.

Ирэх Ням гарагийн 19:30 цагаас шоуны зүрх догдлуулж, нүд баясгаж, чих дэлдийлгэсэн шинэхэн дугаар гарах нь.

Эх сурвалж: Монгол TV

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй