Л.Нинжжамц: Бид ухаалаг байж энэ дэлхийн хүмүүстэй зэрэгцэж алхана

2018-03-19

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай ярилцлаа.


- МҮОНТ-ийн спорт суваг нээлтээ хийлээ. Спортын төрөлжсөн сувгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстнийг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмэндээ эрүүл чийрэг бие бялдартай байхыг уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив, дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Спортоор дамжуулж эрүүл үндэстнийг бий болгох ёстой юм. Манай үндэсний олон нийтийн телевизийн радио телевизийн нэг, хоёрдугаар сувгаар спортын мэдээ мэдээллийг хүргэдэг. Гэсэн ч дотоодод болж байгаа спортыг бүрэн үзүүлэх ямар ч боломжгүй байсан учраас бид спортын сувгийг төрөлжүүлж бие даасан суваг болгох нь зөв гэж үзсэн. Спортын тэмцээнүүдийг олон нийтийн спорт сувгаараа дамжуулж үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэнэ. Мөн тив дэлхийн олон улсын чанартай бүх тэмцээнүүдийг ч үзэгчиддээ үнэ төлбөргүйгээр бэлтгэж, сувгийнхаа нээлтийг хийсэн юм.

-Өдөрт хэдэн цагийн эфир дамжуулах вэ?

-Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөсөн. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол Нинжа дайчид” шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байна. Түүнчлэн “Ред Булл”-ын экстрим спортын контентыг гаргана. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод, УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа. Бид аль болох хамгийн шилдэг гэсэн бүхнийг үзэгчдэд хүргэхийн төлөө хичээх болно. Мөн шинэ ирээдүйн төлөө, спортоор дамжуулж эрүүл аж төрөх ёс, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой. Спортын бие даасан маш олон тэмцээн уралдаан болж, спортын салбар хөгжиж байна. Спортоор бид 60,70 жил хичээллэсэн. Тэгвэл дагалдаж гарч ирж байгаа туялзуур жад, спортын гимнастик зэргийг сүүлийн үед хүүхэд залуучууд маш олноор сонирхож байгаа учир энэ спортуудыг сурталчилан дэмжих ёстой. Мөн залуучуудын ярьдаг экстрем спортыг бид залуучууддаа үзүүлнэ. Үүн дээр нэмж хэлэхэд Монгол Улсын төр засгаас бид дэмжлэг хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ спортыг ард иргэддээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа шүү дээ. Олон нийтийн телевиз гэдэг дэмжлэг авч байж үзэгчдэд хүрдэг. Спортын контент дэлхийн зах зээл дээр маш их үнэтэй байгаа. Энэ их хөрөнгө оруулалтын төлбөр мөнгийг дангаараа Үндэсний олон нийтийн телевиз гаргаж чадахгүй байгаа юм. Ард иргэдийнхээ эрүүл аж төрөх ёс, эрүүл үндэстэнг бий болгоход Засгийн газар, төр засаг биднийг харна гэдэгт найдаж байна.

-Мөн спортын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм байна?

- Эрүүл аж төрөх ёс, залуучуудын хөгжлийн төлөвшилд зориулж хангалттай цаг гаргахгүй байгаа тул спорт суваг нээх бас нэг шалтгаан юм. Спортод зориулж хангалттай цаг гаргаагүй учир хүүхэд, залуучуудын амьдарлын хэв маягт хар тамхи, архи, утаат тамхи зэрэг муу зуршил бий болж байна. Нийслэл, хөдөө орон нутгийн хаана нь спортын тэмцээн болж байна вэ, тэр бүхнийг үзэгчдэд хүргэнэ. Зөвхөн том спортын төрөл төдийгүй Монголд хөгжиж буй бүх спортыг дэмжинэ.

-Танай телевиз үүнээс гадна ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ямар ажилд анхаарал хандуулж байна вэ?

-Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг. Ухаалаг Монгол хүнийг бүтээхэд МҮОНРТ анхаарлаа хандуулж байна. Бид ухаалаг сэтгэлгээтэй байж энэ дэлхийн хүмүүсийн дунд үлдэнэ, үргэлжилнэ, оршино, хөгжинө. Оршиж үлдэж үргэлжилж хөгжихийн тулд оюун санаагаа дэлхийд батлагдсан мэдлэгээр, дэлхийг хөтөлж буй технологийн дэвшлээр, дэлхийн хүмүүсийн бичиж буй “үнэн бодит түүх”-ээр цэнэглэх ёстой. Монголын тархи оюуны зүг чиг болох учиртай МҮОНРТ нь бие даасан хараат бус,үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг баримтат кино, дэлгэцийн бүтээлийг дамжуулан түгээх зорилгоо зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байна. Энэ бол “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино. Ийм боломжийг олгосон “The Why Foundation”-ы үүсгэн байгуулагч, “Дэлхийн түүхүүд” төслийн ерөнхий продюсер Метте Хофманн Маяр, Продюсер Мария Коломейр нарт Монголын үзэгчдийн өмнөөс баярлаж байна. “WORLD STORIES” олон улсын алдартай, уран бүтээлчдийн багийн бүтээлийг монголын үзэгчдэд хүргэж буй нь МҮОНРТ Монгол түмний оюун санааны хөтөч байх үүргээ ухамсарласан, олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт үйлчилсэн, хараат бус үнэн бодит мэдээллийг эрхэмлэж байгаагийн илрэл юм. Бид өөрсдийн гэсэн оюун санааны үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй ард түмэн. Бид дэлхийн уран бүтээлчидтэй нэг зүг харж, нэг хэмжээнд сэтгэж, нэг тавцан дээр зогсож, харилцан суралцаж, хамтран хөгжих ёстой. Тийм ч утгаараа “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат киног дэлгэцнээ гаргаж эхлээд байна.

-Энэхүү кино нь ямар онцлогтой бүтээл вэ. Тухайлбал киногоор юу, юуны тухай өгүүлэх вэ?

-THE WHY байгууллагын 2017 оны тайланд бичсэнээр “Дэлхийн түүхүүд” цуврал баримтат кино нь 191 орны 75 олон нийтийн телевизийн сүлжээгээр дамжин 700 сая үзэгчдэд хүрсэн байна. Цаг уурын өөрчлөлт, дайн, авлигатай тэмцэхийн тулд “амьдарч буй дэлхий ертөнц, өөрсдийн бүтээж буй нийгэм, улс орны тухай үнэн бодит мэдээллийг түгээж, хүн төрөлхтөнд, шийдвэр гаргагчдад “бодож ухаарах-д нь тусалж, дэлхийн хүмүүсийн амьдралыг өөрчилье” гэсэн зорилгоор “Дэлхийн түүхүүд” баримтат кинонууд бүтээгддэг. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй дэлхийн хүмүүсийн амьдралын үнэн бодит түүхийг үзүүлэх учраас “Дэлхийн түүхүүд” гэсэн байдаг. WORLD STORIES кино нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд яг одоо ид өрнөж байгаа улс төрийн маргаан, нийгмийн шударга ёсны хөдөлгөөн, улс үндэстний соёл, шашин шүтлэг, хүн төрөлхтний хийгээд хүний эрхийн асуудлыг хөндөж сая, сая үзэгчдийг олон нийтийн телевизийн сүлжээгээр холбох болж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НАТО: Монголын зэвсэгт хүчнийхэн Кабулын аюулаас хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна
Хөвсгөл нуурт дөрвөн иргэн осолджээ
Авто худалдааны цогцолбор үйлчлүүлэгч олонтой байна
Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг маргааш хэлэлцэнэ
Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо
Ц.Батбаяр: Түймрээс урьдчилан сэргийлэх нь бидний зорилт
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Ө.Энхтүвшин: 2017 онд манай улсад 36 мянган удаа газар хөдлөлт болсон
Ц.Шийлэгдамба агсны нэрэмжит "ТХГН дахь биологийн олон янз байдлын хамгаалал" илтгэлийн уралдаан зохион байгуулна
БНХАУ 2017 онд хар тамхины хэргээр 194 мянган хүн баривчилжээ
Хөшигийн хөндийн нисэх буудлын шалгах нислэгийг МИАТ ТӨХК үйлдлээ
900 мянган төгрөгийн цалинтай хүн гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авах вэ?
Европын орнуудын иргэд ажлын гараагаа хэр хэмжээний цалинтай эхэлдэг вэ?
Нууцлаг тэргүүн хатагтай Ри Сол Жи
Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өгөв
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Л.Болд: Б.Бямбасайханыг 24 хоног хорихдоо ганц ч байцаалт аваагүй байна
Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?
Трамп-Кимийн уулзалт болох газраар Монгол, Сингапур улсууд тунаж үлдээд байгааг мэдээлжээ
З.Энхболд: АТГ-ын даргыг ард түмний саналаар сонгоно