2018-03-19
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд 76 хувийн санал авч улиран сонгогдлоо.
Тэрээр маш хялбархан олонхийн санал авч, сонгуульд тасархай ялалт байгууллаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Харин Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин12 хувийн саналтайгаар 2 дугаарт, ахмад улстөрч Владимир Жириновский 6 хувийн саналтайгаар удаалжээ.
Бусад 5 нэр дэвшигчийн нэг нь ч 2-оос дээш хувийн санал аваагүй байна.
СЕХ-ны дарга Элла Памфилова, “Санал хураалтын туршид ямар нэгэн зөрчил гараагүй, гомдол санал ч цөөхөн байсан” гэж мэдэгдсэн байна.
Энэудаагийн ерөнхийлөгчийн сонгууль ОХУ-д Крымийг нэгтгэсний 4 жилийн ойтой давхцаж байна. Ерөнхийлөгч В.Путин 2014 оны гуравдугаар сарын 18-нд Крымыг нэгтгэх түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Крымийг Орост нэгтгэсэн явдал нь цус урсгалгүй байгуулсан том амжилт гэж Оросууд үздэг учраас энэ түүхэн өдөр сонгуулийг хийхээр товлосон аж.
Сонгуулийн дүнг зарласны дараа В. Путин Москвагийн Улаан талбайд баяраа тэмдэглэж байсан дэмжигчдэдээ талархаж байгаагаа илэрхийлж, улс төрийн хамгийн чухал асуудлуудын талаарх асуултанд хариулжээ.
В. Путин 2000 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 52,9 хувийн санал авч байсан. Харин 2004 онд 71,3 хувийн санал, 2012 онд 63,6 хувийн санал авч, ерөнхийлөгчөөр сонгогдож байв. .Тэрээр энэ удаагийн сонгуульд 70-аас дээш хувийн саналтайгаар ялалт байгуулснаар Орос орныг 2024 оныг хүртэл удирдан залж, 72 нас хүртлээ төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээр боллоо.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд