Ерөнхийлөгчөө ордонд авчирч чадсан ХОККЕЙЧИД

2018-03-19

Ерөнхийлөгчөө ордонд авчирч чадсан хоккейчид

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам арван хоногийн турш болж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 48 улс, мөн Олон улсын паралимпийн хорооны тугийн дор өрсөлдсөн Оросын баг гээд нийт 567 тамирчин спортын зургаан төрөлд, 80 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд гурван зайд амжилттай уралдсан.

Зохион байгуулагч орны пара хоккейн холимог баг энэ удаагийн наадамд шуугиан тарьж, хүрэл медаль хүрсэн юм. Хэсгийн тоглолтод Япон, Чехийн багийг хожсон ч АНУ-д дийлдсэн солонгос хоккейчид хагас шигшээд үлдсэн нь онцгой амжилт байлаа. Тэд Канадад 8-0-оор хожигдсон ч Италийг 1-0-оор хожин түүхэн ялалтыг байгуулсан юм.

Канванду аймгийн Канни хоккейн ордон наадмын эхний өдрөөс эхлэн солонгос хоккейчдын ялалтаар эхэлж, удалгүй хөгжөөн дэмжигчид ч нэмэгдсэн. Тэднийг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, гэргий Ким Жон Суний хамт хангалттай дэмжсэн юм. Тэр дундаа тэргүүн хатагтай хэсгийн тоглолтоос эхлэн баг тамирчдаа дэмжиж тусгайлан баяр хүргэсээр байсан. Тэдний энэ хүндлэл ч тамирчдад илт нөлөөлж тоглолт бүр дээр гарч байлаа. Тиймээс энэхүү наадмын билет борлуулалт өсөж, өмнөх наадмуудын амжилтыг эвдэж рекорд тогтоосон нь хоккейн тоглолттой холбоотой юм. Тэр дундаа БНСУ-ын холимог баг гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн нь Ерөнхийлөгч Мүн Жэ Инг бямба гаригт хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг үзэхэд хүргэсэн. Итали, БНСУ-ын тоглолт өрсөлдөөнтэй болж, эзэн орны ялалтаар өндөрлөх үед Мүн Жэ Инг  гэргийн хамт Канни ордонд байж, баг тамирчдаа уухайлсан дэмжсэн.

47 настай багийн тоглогч Хан хэлэхдээ 'Хүрэл медаль авсан энэ мөч бол үнэхээр гайхалтай байлаа. Биднийг наадмын эхний өдрөөс эхлэн төр засгийн удирдлагууд ихээхэн дэмжиж байлаа. Тэр дундаа тэргүүн хатагтай Ким Жон Суний эхний ялалтаас минь эхлэн хамт байлаа. Мэдээж медалийн төлөөх тоглолт маш хүнд болсон ч бид ялалт байгуулж чадлаа. Бид их сайхан ялалтыг эхлүүлж чадлаа. Одоо бидний гарт хүрэл медаль байна. Дараагийн мөрөөдөл бол алтан медаль байх болно' гэсэн байна.

БНСУ-ын баг тамирчид паралимпийн өвлийн XII наадмаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, нийт медаль хүртсэн орноос 16 байрт орсон байна. Энэ удаагийн наадмыг АНУ-ын баг тамирчид 36 медаль хүртэж тэргүүлсэн бол Олон улсын паралимпийн хорооны баг Оросын тамирчид 8 алт, 10 мөнгө, 6 хүрэл медальтайгаар удаалсан. Үүний дараа Канад, Франц, Герман, Украин, Словак, Беларус, Японы баг тамирчид медалийн чанараар удаалсан юм. Нийт 26 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй