Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан "Зуун дамнасан наян жил" үзэсгэлэн нээгдлээ

2018-03-16

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн дэлхийн усны өдөр 3 дугаар сарын 22-нд тохионо.  Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны академитай хамтран “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Усны салбарын хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн 1 сарын хугацаанд нээлттэй байх юм. Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцсон юм.

Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгийг хүргэж байна.

 

Одоогоос 80 жилийн өмнө буюу 1938 онд Мал тариалангийн яаманд Ус хангамжийн департментийг тухайн үед усны нөөц хомс гэж үзсэн 7 аймагт салбар нэгжтэйгээр байгуулж байжээ. Усны салбарын ахмад үеийнхний Монгол оронд анхлан хийж байсан ус дутмаг бүс нутагт худаг гаргах, газар тариалангийн талбайг усжуулах, усны нөөц, чанар найрлагыг тогтоох, судалгаа шинжилгээ хийх зэрэг томоохон ажлууд нь зуун дамнасан түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдэн үлдээд зогсохгүй, өнөөдрийн бидний усны талаар баримтлах бодлогын суурь зарчмуудын үндэс нь билээ.
 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй