Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

2018-03-16

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Францын удирдаач Роберто Рессико “Кармен” дуурийг удирдахаар 2011 онд Монголд ирээд “Үзэгчдэд соёл алга” гэх шүүмжлэлийг хэлж байж билээ. Гэвч монголчууд өнөөдөр ч үзвэр үзэх соёлд суралцаагүй л байна.

Кино, жүжиг алийг нь ч үзсэн цагтаа ирж, суудалдаа суухгүй. Ёс юм шиг 10, 20, 30 минутаар хоцорч ирнэ. Ирсэн хойноо үзэгчдээс сандлынх нь дугаарыг асууж, нааш, цааш холхино. Хошин шог, кино үзэхэд гаргадаг үзэгчдийн соёлын тухай бүр ярихаа больё. Харин дуурь, драмын сонгодог жүжиг, балет үзэж байгаа үзэгчид нь хүртэл нусаа шорхийтэл нийж, бохь зажилж, боов, талх мэрж, самар цөмж, чихэр сажигнатал идэх нь гэртээ диван дээрээ хэвтээд солонгос киногоо үзэж байгаа аятай л харагддаг.

Цаг баримтлах асуудал үзэгчдэд нь ч, тоглолт зохион байгуулж буй хүмүүст нь ч байдаггүй. Уг нь цагтаа тоглолтоо эхлээд хаалгаа барьчихдаг бол нэг удаадаа мөнгөөрөө шатсан үзэгч дараагийн удаад цагтаа ирдэг соёлд суралцахад нэмэр болох юм. Цагтаа ирсэн нэг үзэгч байлаа ч хүндэтгээд тоглолтоо эхлүүлдэг бол тоглолт эхлэсний дараа бөгсөө нүүрэнд наачих шахаад нааш цаашаа гүйлддэг үзэгчийн тоо цөөрөх биз.

Дуурь, драм үзэхээр ирж буй үзэгч стрессээ тайлж, оюуны таашаал авахыг зорьдог. Харин Монголд юун алжаал тайлж, таашаал авах. Харин ч эсрэгээрээ хажуугийн үзэгчдээсээ шалтгаалаад стресстээд гардаг.

Үзвэр үзэж суух үед үзэгчид гар утасныхаа гэрлийг гялбуулах, бичлэг хийх, чанга чанга хоорондоо ярих, чипс, жигнэмэг шажигнатал идэж, цаасыг нь сандал доороо хаях нь байдаг л үзэгдэл болсон. Үзвэр үзэх гэж ирснээ мэдэхгүй утсаараа сошиал ухаад элдэв хачин контентоо ярьж, хоорондоо баахан инээлдэх бол юу ч биш. Энд тэндгүй гар утас дуугарч, чанга чангаар ярих асуудал бол энүүхэнд.

Арай хийн чимээ намдах нь уу гэтэл хүүхдийн уйлах дуу гарна. Хүүхдээ дагуулж ирээд, уйлуулаад л үзээд байна. Хажууд үзэгчид байгаа нь мөнгөө төлсөн гэх бүдүүлэг үзэгчдэд бол хамаагүй.

Адал явдал үүгээр дуусахгүй. Хүүхэд нь урд суудлаа хөлөөрөө цохиж эхэлнэ. Тэвчээр заагаад чимээгүй суугаад байхаас өөр аргагүй. Өө, бурхан минь үзвэр хурдан дуусаасай гэмээр.

Саяхан кино театрт “Байтаг богд”-ыг үзсэн нэгэн иргэн твиттертээ “'Байтаг богд' үзлээ. Маш сайхан кино болж, огшиж цийлэгнэж үзлээ. Хойно харин хэдэн банди нар инээж шоолж Гивааныг Диван гэнүү тнг нэртэй нааснн, Алдармаа сда шалдалсангүй г.м-ээр ярилцаж тоглож наргиж үзлээ...Эргэж хараад эрүүг нь хуга цохимоор бв. 90-д оныхон эмгэнэлтэй...” гэж бичсэн байж билээ. Энэ бол бусдыг хүндлэх, хүндэтгэх ёс зүй байхгүйтэй л холбоотой.

Иргэд нь ийм бүдүүлэг байхад энэ улс орон яаж ч хөгжих билээ дээ. Уг нь хөгжсөн орнуудад театрт үзвэр үзэж байгаа үзэгч чимээ л гаргавал хөөгдөөд гардаг. Гар утасны чимээ ч гарах ёсгүй. Франц улсад үзэгч чимээ гаргавал театрт дахин жүжиг үзэх эрхгүй болдог.

Энэ хариуцлагын цаана үзэгчдээс гадна жүжигчдийг хүндлэх хүндлэл оршиж буй. Харин манайд мөнгөө төлсөн нэрийн дор юм бүхэн нь нээлттэй, задгай. Жүжиг эхлээд 20, 30 минут өнгөрсөн байхад хаалгаа барьдаггүй. Хоцрогсод цуваад л байна.

Бусад оронд жүжиг эхэлсэн л бол хэн ч орох эрхгүй. Ийм цензурыг театрууд үзэгчиддээ тавих цаг нь болжээ. 

Угтаа бол театрт ирсэн үзэгч ухаарал гэгээрлийг авах ёстой атал бүдүүлэгч үзэгчийн ааш, омгоос болоод стрестдээд гарч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. 

Театрууд  ч гэсэн театрууд. Сонгодог тоглолт тоглож байгаа хэрнээ үүдэндээ түргэн хоолны цэг ажиллуулчихдаг. Уг нь өндөр зэрэглэлийн ресторантай, үзэгчдэд үзвэрээ үзэж гарч ирсний дараа тав тухтай хооллох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй баймаар. Яг үнэндээ манай театруудын байгаа хандлагад нь үзэгчид тааруулж байгаа гэдгийг анхааруулахад буруудахгүй биз. Театр үзэгчдээ яаж хүндэлнэ, үзэгчид театруудыг тэгж хүндэлнэ. Тиймээс соёлгүй үзэгч байна гэдэг театрт нь өөрөө соёл алга аа л гэсэн үг шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна
Хойд Солонгосын удирдагч Абэтай уулзах уу?
“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ
Туфльтэй лидер
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
"Эрдэнэт" үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ
Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ
Европын холбоо болон БНХАУ-ын хар тамхи борлуулдаг 10 бүлгийг илрүүлсэн
Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө
Монголчуудын зууны бахархал
Эрүүл мэндийн даатгалын цахим систем нутагших нөхцөл бүрджээ
Татварын хуулийн өөрчлөлт таны амьдралд хэрхэн тусах вэ?
Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг наймдугаар сард бүртгэнэ
Д.Оюунхорол: Гишүүдийг хаацайлсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар хандана
Д.Гантулга: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна
ДАШТ-ийн өмнөх бие халаалтын тоглолтод Бразил Австрийг 3:0-оор бут ниргэв
Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна
"Олимпийн гудамж"-ны автозамыг хаалаа