С.Цэрэнбат: Шүлхийтэй бүс нутгаас авч ирсэн малын махыг нэвтрүүлдэггүй

2018-03-16

Хөдөө орон нутагт шүлхий газар авч, хорио цээр тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлд шүлхийгээр өвчилсөн малын махыг борлуулж байж болзошгүй хэмээн ярих болсон. Энэ асуултад хариулт авах зорилгоор нийслэлийн иргэдийн мах махан бүтээгдэхүүнээ авдаг “Хүчит шонхор” захын лабораторийн шинжээч эмч С.ЦЭРЭНБАТААС дараах зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд шүлхийгээр өвчилсөн малын махыг борлуулж байж болзошгүй талаар иргэд ярих болсон. Хотын иргэдийн олонх нь мах махан бүтээгдэхүүнээ бэлтгэдэг танай зах энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Бид орон нутгаас авч ирж байгаа малын махыг хамгийн түрүүнд хяналтаар оруулдаг. Малын эмч нар махны гарал үүслийн бичиг болон орон нутгийн мал эмнэлгийн бичгийг шалгадаг. Гарал үүслийн бичгийг хараад шүлхийтэй бүс нутгаас ирсэн бол захад мах худалдаалахыг зөвшөөрдөггүй. Тухайн борлуулагчийн махыг ямар нэгэн асуудалгүй гэж үзсэн тохиолдолд худалдаалах эрх олгодог. Үүний дараа дахин эмч нар махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулдаг. Ер нь бол манайх зах хянах шатанд хүн хүч ихтэй ажилладаг учраас ямар нэгэн байдлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах худалдаалах боломжгүй. Бид эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахын тулд махны худалдааны төвд ажиллаж буй бүх ажилчнаа жилд хоёр удаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг. Хэрэглэгчийн гарт мах махан бүтээгдэхүүн хүрэх хүртэл манай байгууллагынхан хяналтаа сулруулдаггүй гэсэн үг.

-Сэжигтэй мах махан бүтээгдэхүүн борлуулж байгаа мэдээлэл ирсэн тохиодолд ямар арга хэмжээ авах вэ?

-Лабораторит шинжилнэ. Гэхдээ ийм тохиолдол цөөхөн гардаг. Хэрвээ өвчтэй малын мах бол буцаан татаж, устгалд оруулна. Манай лабораторит махыг олон төрлийн аргаар шинэжилдэг. Тухайлбал, малын шинэ хуучин, өвчтэй мал эсэхийг судалдаг PH метр хэмжигч зэрэг орчин үеийн олон багаж төхөөрөмж бий.

-Малчид ямар нэгэн өвчнөөр үхсэн малын махаа худалдаачдад хямд үнээр борлуулах тохиолдол гардаг талаар олон нийт ярьдаг. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?

-Манайд тийм зүйл байхгүй. Бидэнд байнгын хамтран ажилладаг ченжүүд бий. Тэгээд ч манайд хяналт шалгалт их ирдэг. Саяхан хүртэл Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ирээд явсан.

-Вакцинжуулсан малын махыг тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэх боломжгүй гэдэг. Тохиолдлоор гарал үүслийн бичиггүй болон вакцинжуулаад удаагүй малын мах оруулж ирсэн тохиолдолд түүнийг ялгаж мэдэх боломж бий юү?

-Вакцинжуулсан малын махыг 14-21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэж болдоггүй. Хэрвээ ийм мах ирсэн тохиолдолд эрүүл малын махнаас ялгаатай олон шинж байдаг учир малын мэргэжлийн эмч нар хараад л мэддэг. Хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалж, тээвэрлэснээс болж чанар муудах тохиолдол гардаг. Үүнийгээ бараа бүтээгдэхүүн худалдаалсан байгууллагадаа буруу өгөх гээд байдаг талтай. Тиймээс худалдан авагчид бүтээгдэхүүнээ хүнсэндээ хэрэглэх хүртлээ зөв зохистой хадгалж хэвших хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй