2018-03-15
1. Сүүг хөөрүүлэхдээ савны амсраар цуу түрхвэл дэвэрдэггүй.
2. Хүйтэн усаар угаасан саванд сүү хөөрүүлбэл гашлахгүй. Нэг л сүүнд нэг цайны халбага сахар буюу чимх сод хольж буцалгавал гашлах нь удаан.
3. Сүү түлэгдвэл тэр дор нь өөр саванд юүлээд хүйтэн устай саванд суулгана.
4. Түлэнхий амттай сүүнд чимх давс хольж хутгавал түлэнхий амт нь арилна.
5. Сүүг хөөрүүлэнгүүт халуун усаар зайлсан халуун саванд хийж 6-1 цаг өрөмтүүлэлгүй хадгалж болно.
6. Сүүг сэрүүн, харанхуй газар хадгалбал А ба С витаминаа алдах нь бага байна.
7. Сүүг шилэн юм уу паалантай саванд хийж хүйтэн усанд суулгавал халуун өөр ч гашлахгүй. Савтай сүүний дээрээс нойтон даавуу тохож үзүүрийг усанд дүрсэн байвал сайн .
8. Сүүнд ширхэг ёотон хийж хөөрүүлбэл түлэгдэхгүй бас дэврэхгүй.
9. Аарцыг давстай усанд базсан цэвэр даавуунд ороож хадгалвал сайн.
10. Хатсан бяслагийг сүүнд норгосон цаасанд ороож хэдэн цаг байлгавал зөөлөрнө.
11. Бяслаг зүсэхдээ хутгаа халуун усанд дүрвэл үйрэхгүй.
12. Хөлдүү цөцгийн тосыг талхан дээр түрхэхдээ хутгаа буцламтгай усанд дүрнэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд