Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв

2018-03-15

Монголбанк, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС хамтран “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” сэдэвт хэлэлцүүлгийг /2018.03.13/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар, банк, санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн хүрээнд:

-          “Байгалийн баялагтай эдийн засаг дахь мөнгөний болон макро зохистой харьцааны бодлогын нөлөө: Монголын жишээн дээр”

-          “Экспортын төрөлжилт ба эдийн засгийн өсөлт”

-          “Экспортыг дэмжих хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ” 

-          “Мега төсөл: Олон улсын туршлага, Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө”

-          “Бэлчээрийн доройтол ба малын хөлийн татварын нөлөө” 

-          “MA аргыг ашиглан инфляцийг таамаглах нь” 

-          “Уул уурхайн хөгжил орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нь” 

-          “Орон сууцны зээлийн бодлогын эдийн засгат үзүүлэх нөлөө”

зэрэг сэдвээр Монголбанк, ЭЗСЭШХ-ийн судлаач, эдийн засагчид илтгэл тавьж,  хэлэлцүүлэг өрнүүлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн экспортын бүтэцтэй Монгол шиг улсын хувьд цаашдаа экспортыг төрөлжүүлэх, импортыг орлохуйц нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Гэхдээ импортыг орлохдоо заавал бүх зүйлийг хийх албагүй. Монголын онцлогийг шингээсэн, олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний экспортыг дэмжих замаар эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцолж байлаа.

Мөн Монголбанк болон холбогдох бусад эдийн засгийн томоохон судалгааны институциуд хамтран эдийн засгийнхаа төлөв байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үүнд эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг тусгаж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байх иймэрхүү хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцлов.  

Түүнчлэн хэлэлцүүлгийн салбар хуралдаанаар “Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Уул уурхайн хөгжлийн стратеги”, “Уул уурхайн салбараас орох орлогын удирдлага” зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй