Билгүүн номч Б.Ренчин ёжтой хүн байлаа

2018-03-15

Ренчин гуай нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд

-Даргаа би таниар нэг оньсого таалгая гэхэд нь

-Юу юм бол доо гэсэнд Төөгийн хэртэй биетэй

Төдүүл дээрээ үстэй Хоёр махны хооронд холхиулдаг

Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ.

-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд

-Дарга бас та дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ
...
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ "дэнлүү" гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа" гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай

-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод

Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампаг даа

Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд

-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
...

Нэг удаа Ренчин гуай Зохиолчдын хороогоор орж ирэв. Толгой дээрээ тавьсан дугуй малгайны завсраар буурал үс нь бултайсныг ажсан нэг нөхөр өмнө нь гүйж очоод "Ренчин гуай Таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар "Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохооро малгай нь ч малгай л даа. Харин Таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй