2018-03-15
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, ажил давхардсан 1, шалтгаангүй ирээгүй буюу тасалсан 1 тэргүүлэгч гэсэн ирцийг Ажлын албанаас мэдээлсэн байна. НИТХ-ын Ажлын албанаас тэргүүлэгчидэд хуралдааны товыг урьдчилан хүргэхэд “хуралд оролцоно” гэдгээ мэдэгдэж байсан тэргүүлэгч нар хуралдаанд ирээгүйн улмаас ирц бүрдээгүй шалтгаанаар энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурал хойшиллоо.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд