“Хотулун гүнж” зурагт ном мэндэллээ

2018-03-15

Зураач Б.Гэрэлцэцэг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын хамтын бүтээл уран зурагт “Хотулун гүнж” ном хэвлэгдэн гарчээ. Энэ номд Юан гүрний үед амьдарч, Их Монгол улсын нийслэлийг Дайду буюу Бээжин хотод шилжүүлснийг эсэргүүцэн Хубилай хаантай насан турш тэмцсэн Хайду хааны охин Хотол цагаан гүнжийн тухай өгүүлдэг аж.

Өнөөгийн хүүхдийн номын зах зээлийг Уолт Диснейн гүнжүүд, “Бяцхан одой морь” зэрэг голдуу гадаадын зохиолууд эзэлж байгаагаас  монгол хүүхдүүд үндэсний өв уламжлал, эх түүхтэйгээ танилцах үндэсний агуулгаар дутагдаж байна. Тиймээс зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж” романаасаа сэдэвлэн, хүүхдэд ойлгомжтой хэлээр, үйл явдлыг нь өнгөт уран зургаар үзүүлсэн уг номыг гаргасан гэнэ.

“Хотулун гүнж” ном нь өнгөт 15 уран зураг, Хубилай, Өгөөдэй хааны ургийн бичиг, буддаг зураг зэргээс бүтжээ.  Хотол цагаан гүнж нь өрнө, дорнын түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Өгөдэй хааны удмын алтан ургийн гүнж юм.

Хотол цагаан Сарангэрэл гүнжийн тухай Италийн аялагч Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” ном, Персийн түүхч Рашид Ад дин тодорхой бичиж үлдээсэн байдгаас гадна, Италийн агуу хөгжмийн зохиолч Пуччини “Турандот гүнж” дууриа түүний тухай домгоос сэдэвлэн бүтээсэн байдаг.

Хотол цагаан гүнж нь эцгийнхээ хамт олон дайн тулаанд эрэлхэгээр тулалдаж, дайсны цэргийн дундаас амьд хэл олзлон ирдэг, эрчүүдтэй агт мориор бооцоо тавьж барилдаад дийлддэггүй энгүй хүчтэй бүсгүй байсан гэдэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй