2018-03-07
Жил бүр Форбс сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг билээ.
Жил бүр Форбс сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг билээ. Тус сэтгүүл 2018 оны тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулсан бөгөөд манай гарагийн 72 улсад 2,208 тэрбумтан амьдарч байна. Жагсаалтад багтсан хүмүүсийн хөрөнгө нийлээд $9.1 их наяд болсон нь өмнөх оноос 18 хувь өссөн дүн юм. Тэдний дундаж хөрөнгийн хэмжээ $4.1 тэрбум байна.
Жагсаалтыг АНУ 585 тэрбумтантайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 373 тэрбумтнаар удаалжээ. Энэ жилийн жагсаалтад анх удаа 100 тэрбумын босгыг давсан эрхэм бүртгэгдсэн нь Амазоны үүсгэн байгуулагч Жеф Бэзос байлаа. Өнгөрсөн онд түүний хөрөнгө $39 тэрбумаар нэмэгдэж, $112 тэрбумд хүрсэн аж. Түүний араас $90 тэрбумтай Билл Гэйтс орсон бол Уорен Бафет (АНУ), Бернард Арно (Франц), Марк Зукербэрг (АНУ), Амансио Ортега (Испани), Карлос Слим Хелу (Мексик), ах дүү Чарльз Кок, Дэвид Кок (АНУ), Ларри Эллисон (АНУ) нар жагсжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд