Алт олборлогч компаниуд өнгөрсөн онд 800 орчим сая ам.долларыг Улсын төсөвт оруулжээ

2018-03-05

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар “Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн.

Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна” гэлээ.

Мөн техник технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг болох томоохон зорилт тулгарч байгааг уулзалтын үеэр онцолсон юм.

Засгийн газраас өнгөрсөн онд “Алт-2” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөж буй билээ. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг юм .

МАҮХ-ны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “2013 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж алтны роялти /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-г 2.5 хувь хүртэл бууруулсаны дүнд жилдээ 5 орчим тонн тушаагдаж байсан алтны хэмжээ тухайн жилд 13.8 тонн болтлоо өссөн. Тодруулбал, тодорхой хэмжээгээр далд эдийн засаг ил болсон. Энэ нь өнөөдөр хэрэгжиж буй хуулиуд бодит байдалтайгаа нийцэхгүй байгаагийн тод жишээ” хэмээв.

Тэрбээр мөн өнгөрсөн онд дотоодын алт олборлогч компаниуд нийт 20 тонн алт буюу 800 орчим сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулсан. Энэ мөнгөөр төрийн албан хаагчдын цалин тавигдаж, сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үүнийг харамсалтай нь хэлдэг хүмүүс бага байгааг хэллээ.

Энэ мэтчилэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй олон асуудал байгааг тус уулзалтын үеэр хөндөж, салбарын сайдаас хариулт авсан юм. Гэхдээ уулзалт нэг удаа болоод дуусахгүйг сайд Д.Сумъяабазар онцлон хэлээд энэ сардаа багтаан алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгахад хуралд оролцогчид баяртайгаар хүлээн авав.

Мөн салбарын сайд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар дурьдлаа. Уг хууль батлагдсанаар уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг уг хуульд цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой, хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа талаар хэлсэн юм.

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй