“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ

2018-02-21

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд дэлхийн болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, гэрэл зураг сонирхогч хүүхэд, багачууд оролцжээ.

Тэрээр нээлтийн үеэр “21 аймагт гаргах “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр бий болсон. Монгол Улсын “Улаан ном”-д орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэнбайгаа. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан юм аа. “Миний эх орон” нь миний найм дахь бие даасан үзэсгэлэн болж Та бүхэндээ хүрч байгаад таатай байна” гэсэн юм. Үзэсгэлэн нийт 14 хоног үргэлжилнэ.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат нь анхны үзэсгэлэнгээ  2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, “Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн одоогоор “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгал”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байгаа билээ.  

“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээлээ
Ноён долларын ханш дөрвөн төгрөгөөр буурчээ
Чөлөөт бөхийн ДАШТ: Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдлаа
Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал
Монголчууд монголдоо учраа олдоггүй хэрнээ гадагшаа яваад хаа ч учраа олчихдог
Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Гэрээрээ ажиллагсад ба жаргалтай гэр бүл
Афганистанд дахин халдлага болжээ
Өнөөдрөөс 5 буудлаас 7 буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
Э.Цэндбаатар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Нэгдүгээр үед АНУ, хоёрдугаар үед Хятад ялна
Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ
50 cent, Алла Пугачева нар хамтарсан уран бүтээлээ толилуулжээ
Солонгос, Хонгконг, Казахстан, Буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд
Б.Мандухай: “Comedylab”-ын Д.Амартүвшин бусдыг хорт муу зуршил руу уруу татаж, уриалж болохгүй
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа
Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя