2018-02-21
Засгийн газар жил бүр шилдэг цаатанг шалгаруулдаг болжээ.
Хамгийн анхны шилдэг цаатангаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Ч.Батбаярыг шалгаруулсан байна. Тэрээр 147 цаа бугатай. 2000 оны байдлаар Монголд 303 цаатан байсан бол 2010 онд 282 болж буурсан аж. Манай цаатан ард түмэн баруун хойд зүгт орших Дархадын хотгороор нутагладаг бөгөөд зуны цагт жуулчдад цаа бугаа сонирхуулж, гар урлалын зүйлс худалдаалдаг. Тэд 7-10 долоо хоног тутамд нутаг сэлгэн нүүдэллэдэг.
Өндөр настай цаатан хүмүүс эртний ёс уламжлал нь сүүлийн үед мартагдаж байгаад сэтгэл зовних болж. Цаа бугаа маллаж, нүүдэллэн амьдардаг эдгээр тува иргэн тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдарч байна.
Сумын төвд 150 орчим цаатан иргэн аж төрдөг. 2000 оны хүн амын тооллогоор 269 хүн өөрийгөө “цаатан” гэж тоолуулсан байна. Цагааннуур суманд 400 шахам цаатан иргэн байдаг гэж үздэг.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд