Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2018-02-13

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар дөрөв хоногийн дараа болно. Дэлхийн бусад орон энэ баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхоцгооё.

ТӨВД

Цагаан сарыг төвдөөр “Лосар” гэдэг байна. Ло гэдэг нь жил, сар нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Энэ баяр нь төвдийн цаг тооллоор ихэвчлэн нэг болон хоёрдугаар сард тохиодог бөгөөд зарим тохиолдолд гуравдугаар сард тэмдэглэдэг. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. Түүнээс гадна орон гэрээ гоёж чимэглэх бөгөөд тахилынхаа ширээнд өөрсдийн гараар хийсэн идээ будааг өрж тавьдаг. Энэ үеэр хуучирсан маанийн дарцагнуудыг шинээр сольдог.

Гэр бүлийн бүх гишүүдэд шинээр хувцас хийдэг. Баяраар сайн хоол хийхээс гадна эхний өдрүүдийг гэр бүл,хамаатан садантайгаа өнгөрүүлнэ. Сүм хийд авран хамгаалагч бурхдууддаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн гэрийнхээ тахилын ширээнд болон сүм хийдэд катас буюу манайхаар хадаг тавьдаг. Мөн нэг нэгэндээ ирэх жилдээ сайн сайхан бүхнийг хүсч билэгдсэн сайныг ерөөн барина. Үүнийгээ “Таши делек” гэдэг аж. Төвдүүд зочдоо найрсаг хүлээн авч, зочломтгой ханддаг уламжлалт ёс заншлаа хадгалсаар байгаа юм..

ХЯТАД

Энэ жил БНХАУ-ын Цагаан сар нь манай баяртай давхцаж байна. Тэд уламжлалт баяраа албан ёсоор гурван өдөр тэмдэглэдэг. Фуцзянь болон Шаньси мужид энэ баярыг угтсан уламжлалт ёс заншил, жагсаал, дэнлүүний үзэсгэлэн, спортын арга хэмжээ, хурал чуулган, аялал жуулчлалыг сурталчилсан ажиллагаа болон худалдаа наймааг зохион байгуулжээ. Хаврын аялал жуулчлалын улирал буюу хаврын баяр Цагаан сарыг угтсан арга хэмжээг өнгөрсөн пүрэв гаригаас тэмдэглэж эхэлсэн байна.

СОЛОНГОС

Солонгосчууд Цагаан сарыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг. Тэдний хувьд шинэ жилээс ч чухал энэ баярыг “Солнал” гэж нэрлэдэг. Энэ үеэр солонгосчууд гэр бүлийнхэнтэйгээ золгохоор төрөлх тосгон руугаа явдаг байна. Тэд хамгийн сайн гэсэн хувцсаа өмсч себэ хэмээн нэрлэдэг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу ахмад настай хүмүүстээ хүндэтгэл илэрхийлдэг ажээ. Солонгост Цагаан сарын үеэр тоглодог олон уламжлалт тоглоом бий Тэдний нэг нь юүннүри хэмээх тусгай саваа мод ашиглан тоглодог хөлөгт тоглоом юм. Мөн баярт зориулсан “Токукк” хэмээх будаатай шөл хийж иддэг. Түүнчлэн будаа исгэж хийдэг макколи хэмээх архи ууцгаадаг ажээ.

АЗИЙН ОРНУУД ЦАГААН САРЫГ ХЭЗЭЭ ТЭМДЭГЛЭХ ВЭ

Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм . Тухайлбал,Тайланд болон Филипинд 16-наас эхлэн тэмдэглэнэ. Харин энэ үеэр амрах хоногийнх нь тоо өөр байх бөгөөд Филиппин хоёр, Тайланд гурван хоног амрах аж. Тайван,Малайз,Вьетнамд энэ сарын 15-наас Цагаан сарыг тэмдэглэж зургаан өдөр амрах ажээ.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй