Үнэт цаасны савлагаа намжиж, газрын тосны ханш сэргэв

2018-02-13

Үнэт цаасны савлагаа намжиж, газрын тосны ханш сэргэв

Өнгөрсөн долоо хоногийн турш савласан Азийн хөрөнгийн зах зээл дэх үнэ өнөөдрөөс арайхийн тогтворжиж, газрын тосны ханш нэг хувиар өсчээ.

Газрын тос экспортлогч орнууд (OPEC) зах зээлийг хумьж, ханшийг өсгөх оролдлого хийж буйтай зэрэгцэн АНУ-д газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж буйгаас зах зээл тогтворгүйтэх хандлага ажиглагдаж ажиглагдаж байгаа ажээ.

Нэг баррель брент маркийн түүхий нефть өнөөдрийн байдлаар 63.42 ам.долларын үнэтэй байгаа нь баасан гаригийн хаалтын ханшаас 63 центээр буюу нэг хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин АНУ-ын WTI түүхий нефтийн фьючерс нэг баррель нь 59.83 ам.доллар байгаа нь өмнөх өдрийн ханшаас 63 цент буюу нэг хувиар өссөнийг харуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн турш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд 2008 оны хямралаас хойш анх удаа навс унаснаас болж газрын тосны зах зээлийн ханш сүүлийн хоёр жилд байгаагүйгээр унасан юм.

Харин баасан гаригаас АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн Азийн зах зээлд даваа гаригаас тогтворжих хандлага бий болж, түүхий нефтийн үнэ өсч магадгүйг ажиглагчид хэлж байна.

Зах зээлийн шинжээчдийн хэлж буйгаар Ази, Австралийн үнэт цаасны зах зээл даваа гаригт ийм нам гүм байгаа нь үнэт цаасны худалдаачид дэлхийн хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч АНУ-ын хөрөнгийн зах зээлд дахин савлагаа үүсэх эсэхийг  ажиглаж, дараагийн алхмаа төлөвлөж буйтай холбоотой ажээ. Японы үнэт цаасны зах зээл ч мөн ялгаагүй  дүр зураг  ажиглагдаж байна.

Гэвч АНУ газрын тосны үйлдвэрлээ өдөрт 10 сая баррель болгон нэмэгдүүлж, газрын тосны томоохон экспортлогч Саудын Арабыг ардаа орхин,  цаашлаад ОХУ-ыг гүйцэхээр төлөвлөж буйгаас зах зээл дэх нийлүүлэлт эрс нэмэгдэж, ханш буурах эрсдэл үүсч байгаа юм. Зах зээлийн индикаторууд хэдийн үйлдвэрлэл нэмэгдэхийг зааж эхэлсэн.

АНУ-ын эрчим хүчний компаниуд энэ долоо хоногт газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд шинээр 26 өрөмдлөг хийж эхэлжээ.  Ингэснээр АНУ-ын газрын тосны өрөмдлөгийн тоо 2015 оны дөрөвдүгээр сараас хойш дахин нэмэгдэж, 791 болж байгаа юм.

Газрын тосны зах зээл дэх АНУ-ын энэхүү дураараа алхам нь Газрын тос үйлдвэрлэгч орнууд (OPEC) болон ОХУ-ын газрын тосны зах зээлд бий болсон үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулж, үнийг тогтоон барих хүчин чармайлтыг үгүй хийж байгаа юм.

Газрын тос экспортлогч орнууд (OPEC) 2017 онд газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах хамтарсан гэрээ байгуулж,  дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналтыг зогсоосон.

2017 оны зургадугаар сард Вена хотод болсон Газрын тос экспортлогч орнуудын (OPEC) уулзалтаар газрын тос экспортлогч орнууд газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах гэрээг 2018  оны эцэс хүртэл сунгахаар тохиролцсон билээ.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хамгийн жижиг бас хамгийн том морьтой танилц
Хэрэв энэ төсөл батлагдвал Эрүүгийн хууль ингэж өөрчлөгдөнө
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ
Баяр наадмын Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
Дональд Трамп Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцаллаа
М.Ууганбаяр: Халуун усыг удаан хугацаагаар таслахгүйгээр засварын ажлаа хийнэ
21-р зууны хамгийн чухал сорилт бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ
Хувьчлагдах төрийн өмчит 27 компани
"Мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа"
Монгол улс "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"-ын үзүүлэлтээр 63 улсаас 62 дугаарт бичигдэв
Korean Air компанийн өв залгамжлагч хууль зөрчин гэрийн үйлчлэгч ажиллуулж байсан хэргээр байцаагдана
Монголын Үндэсний бөхийн холбооныхон дахин хуралдах хүсэлт тавьжээ
Нийслэлийн ЕБС-ийн 8-р ангийн сурагчид хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, “НОГООН ПАСПОРТ”-тай боллоо
Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм
Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
Гүржийн Точиношин башёг тэргүүлж байна
Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэн батлууллаа
Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна
Таж Махал нянд идүүлж байна