Ким Жон Уны “НУУЦ ХӨЗӨР”

2018-02-13

Ким Жон Уны “нууц хөзөр”

Солонгосын хойгийн хуваагдсан үндэстнийг нэг далбаан дор нэгтгэснээрээ энэ удаагийн өвлийн Олимпийн XXIII наадам хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ гүйцэтгэлээ. Өмнөд Солонгосын Пёнчан хотноо үргэлжилж буй спортын наадамд Пхеньян өргөн бүрэлдэхүүнийг илгээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охин дүү Ким Ёо Жоныг илгээсэн нь хоёр орны харилцаанд том дэвшил болсныг ажиглагчид онцолж байна. Ким Ёо Жон 1950-1953 оны дайнаас хойш Өмнөд Солонгост айлчилсан Кимийн гэр бүлийн анхны гишүүн болов. Түүнийг Хойд Солонгосын Ардын ассамблейн ерөнхийлөгч 90 настай Ким Ён Нам дагалджээ. Ким Ёо Жон ахынхаа нуусан хөзөр болон гарч ирснээр олон улсын анхаарлыг татаад байна.

 Ким Ёо Жон тэргүүтэй зарим төлөөлөгчид өвлийн Олимпийн нээлтэд оролцсоны дараа ням гаригт нутаг буцлаа. Тэрбээр  Өмнөд Солонгост байх гурав хоногийн хугацаанд 70 гаран жил дайсагнасан хоёр орны харилцааг зөөллөв. Ким Ёо Жон өвлийн Олимпийн нээлтийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Японы ерөнхий сайд Шинзо Абе нараас хэдхэн метрийн зайтай суун үзжээ. Түүнийг Пхеньяныг олон улстай холбох гүүр болохыг зорьсон гэж ажиглагчид дүгнэж, Ким Жон Уны зөөлөн дипломат аргыг сайшаав.

Дэлхий дахин үйлдэл бүрийг нь ажиглаж байсан ч Ким Ёо Жон маш тайван, өөртөө итгэл төгс байж, аливаа арга хэмжээний үеэр алдаа эндэл гаргасангүй. Ахыгаа бодвол эелдэг зөөлөн төрхтэй Ким Ёо Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Пхеньянд айлчлахыг урьж, улстөрчидтэй инээмсэглэн гар барих зэргээр уриалгахан байв. Тэрбээр Хөх ордонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзалт хийж, өдрийн зоог барьсны дараа ахынхаа хувийн нисэх онгоцоор нутаг буцжээ. Ким Ёо Жон өдрийн зоогийн үеэр  хоёр орны хооронд ижил, төстэй зүйл олон байгаад гайхширснаа нуугаагүй аж. Харин Мун Жэ Ин Хойд Солонгос болон АНУ-ын хооронд яриа хэлэлцээрт зуучлах хүсэлтээ илэрхийлжээ. Өмнө нь хоёр Солонгос Ким Жон Илийн үед 2000 болон 2007 онд хоёр удаа Пхеньянд уулзалт хийж байв. Мун Жэ Иний хандлагаас харвал тэрбээр Хойд Солонгост айлчлах магадлал өндөр гэнэ. Хойд Солонгостой хамт нэг далбаан дор өвлийн Олимпт оролцохын тулд Мун Жэ Ин багагүй найр тавьжээ. Тухайлбал, Хойд Солонгосын 100 гаруй хүнтэй Моранбун охидын хамтлагийг нутаг буцаахын тулд Сөүлийн тал олон улсын хориг арга хэмжээг зөрчин Манёнбун-92 гатлага онгоцоороо үйлчилжээ.

КИМ ЁО ЖОН ГЭЖ ХЭН БЭ?

Өдгөө 30 настай Ким Ёо Жон бол Ким Жон Илийн бага охин. Тэрбээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын суртал ухуулга, итгүүлэн үнэмшүүлэх газрын даргын албыг хашдаг аж. Тэрбээр ах Ким Жон Унтай тун дотно. Учир нь тэд хамтдаа Швейцарь улсад 1996-2000 оны хооронд гэр бүлээсээ тусдаа өөр хүний нэрээр сургуульд суралцсан байв. Ким Ёо Жон эргэж ирээд Ким Ил Суны Цэргийн их сургуулийг төгсөж, дараа нь компьютерийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 2015 онд төрийн өндөр албан тушаалтан Чой Рён Хэгийн хүү Чой Сунтай гэрлэж, тавдугаар сард нь хүүхэд төрүүлсэн гэж Сөүлийн эх сурвалж мэдээлжээ. Харин Хойд Солонгосын тал үүнийг үгүйсгэдэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарлаа
Бээжин хот агаарын бохирдлын шар гэрлээ асаажээ
Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд
Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ
Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Жонни Деппийн шинэ кинонд 2 жүжигчин тоглож байна
АНУ-тай дайсганадаг 13 улс С-400 худалдаж авах хүслээ илэрхийлжээ
Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ
Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь
Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
А.Гитлер болон түүний бяцхан еврей найз
Гашуунсухайтын замд 1000 гаруй автомашин 5 хоног дугаарлаж байна
“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг