"FIFTY SHADES FREED" 38.8 сая ам.долларын орлогоор “BOX OFFICE”-ийн жагсаалтыг тэргүүллээ

2018-02-12

"Universal Pictures"-ийн насанд хүрэгчдэд зориулсан драм, триллер төрлийн "Fifty Shades Freed" кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 38.8 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улс дахь орлого нь 98.1 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ онд гадаад үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан америк киногоор нэрлэгдэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн "Sony Pictures"-ийн “Jumanji: Welcome to the Jungle” кино 9.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Энэхүү киноны олон улс дахь орлого 881.8 сая ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд БНХАУ-ын үзэгчид дийлэнхийг нь буюу 76.1 сая ам.долларыг бүрдүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт шинэ кинонууд хамгийн их үзэгчидтэй байсан байна. Тухайлбал, “Sony Pictures Animation”-ийн "Peter Rabbit" хүүхэлдэйн кино 25 сая ам.доллар, “Warner Bros. Pictures”-ийн намтар зохиолоос сэдэвлэсэн “The 15:17 To Paris" кино 12.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гурван байрт багтжээ. Үүнээс гадна америк хөлбөмбөгийн "Super Bowl" тэмцээн өндөрлөсөн учир Хойд Америкт киноны тасалбар борлуулалт 46 хувиар өсөж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн ч жилийн өмнөхөөс 1.8 хувиар доогуур дүн болж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй