2018-02-12
Нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 785 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 62.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Нийт 423.8 сая ам.долларын бараа экспортолсноос эрдэс бүтээгдэхүүн 83 хувийг бүрдүүлсэн бол үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 6.4 хувийг бүрдүүлжээ. Экспортын бүтээгдэхүүний 88.5 хувийг БНХАУ-д, 1.2 хувийг ОХУ-д нийлүүлсэн байна. Харин импортын хэмжээ өмнөх оны дүнгээс 30 хувиар өсөж, 360 сая ам.доллар давжээ. Үүнээс гадна Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор худалдан авалтын бүтцэд өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн болон хуванцар бүтээгдэхүүний татан авалтад эзлэх хувь өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд