Нийслэлд салхинцэцэгийн өвчлөл БУУРАХГҮЙ байна

2018-02-12

Нийслэлийн хэмжээнд 2018 оны эхний сарын байдлаар салхинцэцэг өвчний 614 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байна. Иймээс иргэд, сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.

Салхинцэцэг гэж юу вэ?

  • Бага зэргийн халууралт бүхий арьсан дээр толбон тууралт гарч улмаар цэврүүт тууралт болдог вирүсийн шалтгаант халдвар, хордлогын шинжтэй цочмог түгээмэл халдварт өвчин юм. 

Хэн өвчлөх вэ?

  • Ихэвчлэн бага насны хүүхэд өвчлөх боловч бас насанд хүрэгчид өвдөж болно.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Вирүсээр үүсгэгддэг учир дэгдэмхий, агаар дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг?

  • 37.5 - 39 хэм хүртэл халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолны дуршил буурах зэрэг ерөнхий халдварын шинжүүд тууралт гарахаас 1-2 хоногийн өмнө илэрч эхэлдэг.
  • Арьсан дээр эхлээд толбон, гүвдрүүт, улаан тууралт гардаг. Аажмаар томорч 2-3 хоногийн дараа шингэн агуулан цэврүүтэж, ойролцоогоор 5 орчим хоногийн дараа хагарч, хонхорхой   үүсч тав тогтдог, тав нь ховхорч соривжилт үүсдэг. Тууралт гарахдаа эхлээд нүүр, их биеээр гарч цаашлан амны салст болон бүх биеэр тархдаг.

Хэдий хугацаанд халдвартай байх вэ?

  • Нууц хугацаа нь 11-21 хоног
  •  Халдвар авсан эхний өдрөөс сүүлийнтууралт гарсанаас хойш 5 хоногийн хугацаанд халдвартай байна. 

Хүндрэл гардаг уу?

  • Тууралт нь загатналт ихтэй учир бага насны хүүхэд маажиж хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан хүүхдийн арьсан дээр буглаа үүсч болно.

Өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

  • Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Өрхийн эмчдээ үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авах шаардлагатай,
  • Хөнгөн тохиолдолд Өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчилнэ,
  • Халдварлах хугацаа урт, үүсгэгч вирүс нь маш их дэгдэмхий учир өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэрийн нөхцөлдхалдвартай хугацаа дуустал тусгаарлах.

Гэрийн нөхцөлд:

  • Эмчийн зөвлөсөн эмчилгээний дэглэмийг мөрдөх,
  • Хүүхдийг өдөр бүр эсвэл өнжөөд усанд оруулах,
  • Амаар шингэн зүйл сайн уулгах,
  • Хэрэв бэлэг эрхтэн орчим тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж вирүсийн эсрэг тос түрхэх,
  • Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт нь амархан хагарч шархлаа үүсэх, шарх нь идээт өнгөртэй болдог учир хоол идсэний дараа амны хөндийг тогтмол буцалсан усаар, өдөрт 2-3 удаа тамедины уусмалуудаар зайлах,
  • Дархлааг дэмжих,
  • Шим тэжээллэг, илчлэг сайтай бантан, ногооны зутан зэрэг шингэц сайтай хоол өгөх,
  • Гэрт хлор агуулсан уусмалаар чийгтэй цэвэрлэгээ өдөр бүр хийх,
  • Агаарын бохирдол бага үед гэртээ агаар оруулах.

Хэзээ яаралтай эргэж эмчид үзүүлэх вэ?

  • Хүүхдийн халуун буурахгүй, тогтмол халуурах, толгой хүчтэй өвдөх, толгойгоо савчих, уйлагнаж, тайван биш болох, чанга хуцуулж ханиалгах, хүүхдийн амьсгал хяхтнах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагтай.

Урьдчилан сэргийлэлт:

Эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ:

  • Хоолой залгиурыг нь давс болон содын уусмалаар зайлуулах,
  • Гарыг нь тогтмол савантай бүлээн усаар угаах,
  • Хүүхдийг эрүүлжүүлэх, дархлааг нь дэмжих витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх,
  • Цэвэр агаарт тогтмол гаргаж байх 

Сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар:

  • Ангиас 1 хүүхэд өвдөхөд бусад хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллэээр хангах,
  • Өвдсөн хүүхдийн халдвартай үе дуустал сургууль, цэцэрлэгээс чөлөөлөх, бусад эрүүл хүүхдүүд дунд оруулахгүй байх,
  • Өвчлөл гарсан талаар харьяалагдах эрүүл мэндийн байгууллагад хандах, мэдээлэх, голомтонд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг авах хэрэгтэй.

Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй