Эрдэнэтийн 49 хувийг авахад төрийн мөнгө ашиглаагүй болох нь нотлогдов

2018-02-12

Эрдэнэтийн 49 хувийг авахад төрийн мөнгө ашиглаагүй болох нь нотлогдов

Шүүхээс Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлжээ

Засгийн газар үнэнд гүйцэгдэж, шүүх засаглалын өмнө бүдэрлээ. Хувийн хэвшлээ буланд шахаж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь богтолсон төрийн үйлдэл шударга бус гэдэг нь удаа дараа ил болж, үүнийг илчилсэн баримт улам зузаарсаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг тойрсон Засгийн газрын мэдэгдэл, үйлдэл нь шүүхийн өмнө мухардалд оржээ. Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн “Монгол зэс” корпорациас гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж “Монгол зэс”-ийн нэхэмжлэлийг хангалаа.

Мөн ОХУ-аас Эрдэнэтийн хувьцааг авахад “Монгол зэс”-ийнхэн төрийн мөнгө ашиглаагүй гэдэг нь шүүх хурлын явцад нотлогдож эхэллээ. Тодруулбал, жил дамнан яригдсан Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж “Монгол зэс”-ийг буруутгаж байсан нь ор үндэсгүй худал болох нь баримтаар нотлогдсон юм. “Монгол зэс” нь удаа дараа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэж мэдэгдэж байсан ч төрийн байгууллагууд лавлагаа, тодорхойлолтыг санаатайгаар огт гаргаж өгдөггүй байв. Гэвч энэ удаагийн Засгийн газрын шийдвэрт суутган тооцох тухай асуудал орсон нь шүүхээс зарим нэгэн нэмэлт, нотлох баримт цуглуулах шаардлага гаргасан байна.

Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэр дахин шүүх дээр уналаа

Тодруулбал, удтал дуугуй явсан Хөгжлийн банк болон Монголбанк шүүхийн шаардсанаар “Монгол зэс” корпораци дээрх хоёр байгууллагаас ямар ч зээл авч байгаагүй тухай албан ёсны мэдэгдлийг шүүхэд гаргаж өглөө. Энэ нь санхүүгийн шинжээчид болон зарим хүний хувьд шүүхийн шийдвэрээсээ илүү сонирхолтой бөгөөд анхаарал татсан мэдээлэл юм. Яагаад гэвэл, “Монгол зэс” компани нь Эрдэнэтийн 49 хувийг Монголбанк, Хөгжлийн банкны мөнгөөр, энэ хоёр банкны зээлээр авсан гэх хардлага, таамаг байдаг ч энэ талаар дээрх хоёр банк өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар өгөөгүй явсан юм. Засгийн газар шинээр бүрдэхэд “Эрдэнэт”-ийн асуудлыг эхний 100 хоногт багтаан шийднэ гэж “шахаачин”-аараа алдартай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж омог бардам мэдэгдэж байлаа. Тэр амлалтдаа ч хүрсэн. Гэвч ашиг сонирхолдоо хөтлөгдсөн түүний хууль бус үйлдэл Засгийн газрыг хөлдөө чирж байгаа нь ийн ил болсоор.

“Монгол зэс” корпорацийг шүүхэд хандаж байх хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сольж, бүр ногдол ашиг зарлаж, гүйлгээг хийлгүүлэн авсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогджээ. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон шинэ Төлөөлөн удирдах зөвлөл нь тус үйлдвэрийн орон тоог нэмэх, захирлуудын тоог өсгөх бүтцийн өөрчлөлт хийх зэргээр чоно борооноор гэгчийн адил аашилж байна. Тэрчлэн 2018 оны худалдан авах төлөвлөгөө, ТУЗ- ийн гишүүдийн урамшуулал, ерөнхий захирлын гэрээний дүгнэлт, тендерийн жагсаалтыг батлахаар яаравчилж буй энэ мөчид шүүхээс Засгийн газрын долдугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын дүрэм баталсан болон ТУЗ томилсон тогтоолуудыг түдгэлзүүлэв. Ингэснээр хууль зөрчин байж бий болсон ТУЗ дахин хууль зөрчиж, тус үйлдвэрт алдагдал учруулахаас сэрэмжлэн шүүх байгууллага шийдвэрээрээ хаалт тавилаа. Үүнийг Засгийн газар хүлээж авахаас шүүх засаглал, шударга төрийн нүүр царай харагдана. Захиргааны хуульд акт түдгэлзүүлэх хурлыг долоо хоногийн дотор хийхээр заасан байдаг атал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хурлыг хойшлуулахаар удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан юм.

Засгийн газраас ингэж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ нь цаг хожиж, томоохон үнийн дүнтэй тендерийн шахаа шийдэх, мөн ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, 2018 онд зарлах тендерийн жагсаалтыг батлах зорилготой байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр хэлж байсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй төрийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн цалин хангамж, урамшууллын хэмжээг батлах, захирлуудын тоог өсгөх, томоохон дүнтэй худалдан авалтын жагсаалтыг хэлэлцэх зэргээр “Монгол зэс”-ийн төлөөлөл байхгүй сар гаруйн хугацаанд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн бололтой. Хяналтгүй болчихсон тул ийн бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахаар улайрсан нь эхнээсээ батлагдаж байна. Ийнхүү Засгийн газрын тогтоолыг шүүхээс түдгэлзүүлснээр 2018 он гарсны дараа төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ цаашид хуралдах, асуудал шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй