Шархадныхан эмнэлгийн ялгадас дунд амьдарч байна

2018-02-09

Бөөр, бөөрөөрөө наалдсан мэт тэлсэн гэр хорооллын гудамжаар явсаар зорьсон газраа ирэв. Шарлаж хөлдсөн хэсэг мөсөн дээр хлорамин цацсан бололтой хамар сэтлэх шахам хурц үнэртэж байлаа. Энэ бол Баянзүрх дүүргийн 17-р хороо буюу хүмүүсийн хэлж заншсанаар Шархад орчмын айлуудын ойр орчмын газар юм. Шархадны буюу Сэтгэгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохир хальж, тус эмнэлгийн ойр, орчим амьдарч байгаа иргэдийн гэр, хашаа, гаднах талбайд  мөс болон хөлджээ. Эмнэлгийн бохир ус урсдаг далан  сэтэрсэн учраас далан дагуух айлууд бохирын ус, шулуухан хэлбэл, тус эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн ялгадасаар 'амьсгалж' байна гэхэд болно. Дулаан орохоор энэ орчимд хүн амьсгалахын аргагүй, бохирын үнэр үнэртдэг бөгөөд засаж залруулсан зүйл өнөөдрийг хүртэл алга гэж иргэд шүүмжилж байлаа. Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэд  зун  эмнэлгийн бохирын үнэрээр амьсгалж, өвөл хөлдсөн ялгасан дунд амьдарч байна. 

Оршин суугчдын хэлж байгаагаар хамгийн ноцтой нь хальсан бохирын ус зуны улиралд хүмүүсийн ундаалдаг булаг руу ордог аж. Булаг нь цааш Улиастай гол, Туул гол руу цутгадаг. Ойр орчимд нь худаг байхгүй иргэд аргагүйн эрхэнд булгийн усыг ахуйдаа хэрэглэхээс өөр арга байдаггүй гэнэ. Харин ууж байгаа ус руу нь хүний ялгадас нийлж байна гэж бодохоор энэ хэсэгт элдэв халдварт өвчин гарлаа гэхэд гайхах ч хэрэггүй бололтой.

Тиймээс тус эмнэлгийн ойролцоо амьдарч байгаа иргэд өчигдөр /2018.02.08/ Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүсэлт гаргажээ. Иргэдийн хүсэлтийн дагуу  ажлын алба тус газарт очиход Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хулгайгаар хлорамин цацаж байгаад баригдсан байна. Яагаад бохироо шууд урсгаж, мөстсөн газар нь хлорамин цацаж байгааг тус төвийн эмч нараас тодруулахад  “Манай эмнэлгийн цэвэрлэх байгууламж 96 хувь цэвэршүүлээд бохироо урсгадаг. Туул гол руу урсах нь урсаад, үлдсэн нь эндээ бордоо болж шингэдэг” гэсэн байна. Үнэхээр 96 хувь бохироо цэвэршүүлдэг юм бол юуны учир  хулгайгаар хлорамин цацав гэдэг асуултад хариулт өгөхөөс татгалзсан гэж  ажлын албаныхан ярьцгааж байсан юм.

Энэ талаар тус  эмнэлгийн ерөнхий захирал  Л.Насанцэнгэлтэй уулзаж яриа авах гэсэн боловч тэрбээр төрийн ордонд удирдах ажилтны зөвлөгөөнд явсан үеэр нь очиж таарлаа. Тэрхүү зөвлөгөөн нь хоёр өдөр үргэлжлэх учир ажилдаа бараг ирэхгүй гэж захирлын туслах хэлсэн юм. Харин Гадаад харилцаа  эрхэлсэн дэд захиралтай  нь уулзах гэсэн боловч мөн л ажлын цаг дууссан хэмээн ам таглаж орхих нь тэр.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны  иргэд тулгамдаад байгаа асуудлын талаар ийн ярьж байна.

БИД ХҮМҮҮСИЙН ЯЛГАДАС ДУНД Л  АМЬДАРЧ БАЙНА

Иргэн Н “Бид энэ асуудлаар хандаагүй байгууллага гэж байхгүй. Тухайн үедээ ирж үзчихээд л яваад өгдөг. Жилийн жилд л энэ бохир айлууд руу урсаж ордог. Эмнэлгийн бохир далан дээгүүр даваад манай гэр рүү орж байсан ч үе бий. Шархадны эмнэлэг бохироо 96 хувь цэвэршүүлсэн гэж ярьдаг. Гэхдээ тэр шал худлаа. Бид хүмүүсийн ялгадас дунд л амьдарч байна. Энэ асуудлыг нэг мөр шийдмээр байх юм” гэв.

'УДАХГҮЙ МАНАЙ ЭМНЭЛЭГ ЦЭВЭР БОХИР УСНЫ ШУГАМД ХОЛБОГДОНО” ГЭЖ ХЭЛДЭГ

Иргэн Э “Эмнэлгийн бохир урссаар манай урд байдаг булаг руу ордог. Тэр булаг дээр зун болохоор хүүхдүүд тоглож, мал ундаалдаг. 17-р хорооны иргэд бид энэ асуудлыг шийдэхийн тулд өргөдөл, хүсэлт, бичиж үзээгүй, хандаагүй байгууллага гэж гэж байхгүй. Шархадны эмнэлэгт хандахаар “Удахгүй манай эмнэлэг цэвэр бохир усны шугамд холбогдоно” гэж өдөр хоногийг аргацаасаар өдийг хүрлээ.Төсвийн байгууллага болохоороо өөрсдөө энэ асуудлаа шийдэж чаддаггүй юм шиг байгаа юм. Дээрээс хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдэж өгөхгүй байна гэсэн ганц л хариултыг хэлдэг” гэлээ.

ГЭРЭЭ ШОРОО, ЭЛС, ЗЭРГЭЭР ТОЙРУУЛААД МАНАХААР БОХИР УС ОРЖ ИРЭХ НЬ ГАЙГҮЙ

Иргэн Б “Олон улсын жишигт бохироо ил хөрсөнд шингээдэг систем байдаг. Гэхдээ манай байгаа газар дээр хөрс нь шингээхээ больсон гэж болно. Аргагүй шүү дээ жилийн жилд өвөл болохоор л тогтмол ингээд байгаа юм чинь. Уг нь Шархадны эмнэлэг өргөтгөл хийхээс өмнө бохир нь арай бага байсан санагдана. Одоо  бохир нь бүр л ихэссэн. Өвөлдөө гэрээ орхиод, хавар буцаад ирдэг ч айлууд байна. Манай гэр рүү бохирын ус ороод тавилга эд хэрэгсэл, амбаарт байсан хүүхдийн зуны хувцас зэргийг норгосон үе ч бий. Гэрээ шороо, элс, зэргээр тойруулаад манахаар бохир ус орж ирэх нь гайгүй. Харин хашаа руу урсаад ордог юм. Гэр рүү  ч орохгүй байвал бусад нь дүүрч. Энэ асуудалд санаа зовохгүй амьдарч үзмээр байна” гэж байлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө дүүргийн газрын албаны хүн оршин суугчдад  “Сая 300 мянган төгрөг өгье. Энэ газраа орхиод яв. Эсвэл Гачууртын тэнд газар өгье” гэж хэлж байсан удаатай гэнэ. Зарим хүмүүс тэр мөнгийг нь аваад нүүсэн бол, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэйгээ ойрхон гээд эндээ ихэнх нь үлджээ. Зөвхөн ганц л хорооноос харахад нийслэлийнхний амьдрал ийм л бараан дүр зурагтай байна. Дээрээ данхайсан том бүтэцтэй төрийн ажлын үр дүнд өнөөдөр иргэдийн амьдрал ийм л байна. Эмнэлгийн ялгадсан дунд амьдарч байгаа иргэдээ МХЕГ-ийнхан болоод дүүрэг, нийслэлийн удирдлагууд хэзээ анхааралдаа авах вэ. Хэдий болтол тэд ялгадасан дунд амьдрах вэ?

Шархадны эмнэлгийнхэн хулгайгаар хлорамин цацсан байна.

 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй