2018-02-08
Балар эртний үед манай гараг ертөнц дээр амьдарч байсан махан болон өвсөн тэжээлтнүүд бол солирын одонд өртөж үгүй болсон үлэг гүрвэл. Үлэг гүрвэлийн тухай өгүүлдэг дэлхийн шилдэг кино бол "Юрийн галавын цэцэрлэг".
Найруулагч Колин Тревороугийн 2015 онд гаргасан "Юрийн галавын ертөнц" кино дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан шилдэг анги болсон. 150 сая ам.долларын төсвөөр бүтсэн тус кино нэг тэрбум 671 сая ам.долларын ашиг олж чадсан билээ.
Тэгвэл тус киноны дараагийн шинэ анги энэ оны зургаадугаар сарын 22-нд нээлтээ хийхээр болсон байна. "Юрийн галавын ертөнц: Нурсан хаант улс" нэртэй шинэ ангид нэрт жүжигчин Крис Пратт, Брайс Даллас Ховард, Жеральдин Чаплин, Тоби Жонс нар тогложээ.
Найруулагчаар нь Испанийн кино найруулагч Хуан Антонио Байона ажиллаж буй аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд