2018-02-08
Өнгөрсөн онд урд хөршид хамгийн их эрэлт, хэрэгцээтэй байсан ухаалаг гар утсаар “Хуавей” брендийн утас нэрлэгдсэн байна. Энэ талаар “Ди-Эн-Си” шинжээчдийн компани албан ёсоор мэдээллээ. "Хуавей" компанийн үйлдвэрлэн зах зээлд борлуулсан ухаалаг гар утаснууд БНХАУ-ын зах зээлийн 20.4 хувийг бүрдүүлсэн байна.
Энэ нь тийм ч хангалттай өндөр үнэлгээ биш ч хувиар тооцоолж үзэхэд нэгдүгээрт орж чадсан үзүүлэлт юм. Энэ нь БНХАУ-ын ухаалаг гар утасны зах зээл дэх өрсөлдөгчид маш хүчтэй байгаагийн жишээ юм. 2016 онд Хятадын "Хуавей" компани бүтээгдэхүүнийхээ борлуулалтаараа салбарын зах зээлийн 16.4 хувийг бүрдүүлж улмаар хоёрдугаарт жагсаж байсан юм.
Харин "Оппо" компани 16.8 хувиар гуравдугаарт эрэмбэлэгджээ. Харин 2017 онд "Оппо" компанийн бүтээгдэхүүний борлуулалт өсөж 80.5 сая ширхэг ухаалаг гар утас худалдаалж чадсан байна. Өмнө нь 2016 онд ердөө 78.4 ширхэгийг борлуулж байжээ. Харин "Хуавей" компанийн хувьд 2016 онд 76.6 сая ширхэг гар утас борлуулсан бол 2017 онд энэ тоо нэмэгдэж 90.9 саяд хүрсэн юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд