Өвлийн олимпийн багийн бүрэлдэхүүний зардлыг хаанаас хариуцаж байгаа вэ

2018-02-08

"Пёнчан 2018" Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй багийн бүрэлдэхүүний талаар нийгмийн сүлжээгээр багагүй маргаан дэгдэж буй.

Хоёр тамирчин олимпод оролцох байтал дагалдан 20 гаруй хүн явж байна гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл манай улсаас хоёр тамирчин нэг дасгалжуулагчийн хамт оролцож буй бөгөөд Монголын багийн бүрэлдэхүүнд нийт 12 хүн багтаж байгаа талаар Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлж байна.

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал 02 дугаар сарын 02-ны өдөр болж, “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнийг баталсан байна.

Өвлийн олимпод оролцохоор БНСУ-г зорьсон багийн бүрэлдэхүүн болон тэдний үүрэг, зардлын мэдээллийг хүргэж байна.

Нэр Албан тушаал Үүрэг Зардал
1 Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Монголын багийн ахлагч. “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд оролцогч орнуудын багийн ахлагч нарын хуралд өдөр бүр оролцож, Олимпийн наадам зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжүүдийг үндэслэн баг тамирчдаа ахлан, удирдах ажлыг гүйцэтгэнэ. Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон бусад соёлын арга хэмжээнд оролцоно. Замын зардлыг ОУОХ, байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцна.
2 Х.Хаш-Эрдэнэ Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дасгалжуулагч. Олимпийн наадам зохион байгуулах хорооны бэлтгэл, сургуулилтын хуваарийн дагуу тамирчдаа дасгалжуулж, тэмцээнд оролцуулна.  
 
Замын зардлыг БТСГ, байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцна. 
3 Б.Ачбадрах Үндэсний шигшээ багийн тамирчин Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд Монгол улсын тугчаар ажиллах бөгөөд, 02 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт гүйлтийн цанын 15км зайд Монгол улсаа төлөөлөн уралдана.
4 Ч.Отгонцэцэг Үндэсний шигшээ багийн тамирчин Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10км зайд Монгол улсаа төлөөлөн уралдана.
5 Д.Хишигжаргал Монголын цанын холбооны ерөнхийлөгч
Олимпийн наадмын эхний хоногуудад ажиллах бөгөөд нээлтийн ажиллагаанд оролцоно.
Монголын цанын холбооны удирдлагууд нь Олон улсын болон Азийн цанын холбоо, бусад Олимпийн наадамд оролцогч улс, орнуудын цанын холбоодын удирдлага, төлөөлөгчидтэй уулзалт хийнэ. Замын зардлыг Монголын цанын холбоо, Байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна.
6 Ч.Гантөмөр Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч
7 Б.Баяртуяа МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг Монголын баг тамирчдын штабыг хариуцан ажиллах бөгөөд Олимпийн наадам зохион байгуулах хорооны мэдээ, мэдээллийг баг тамирчдадаа хүргэж тэмцээн уралдааны  техникийн зөвлөгөөнд оролцоно. Мөн орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Замын зардал болон байр хоолны төлбөрийг Олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна.
8 А.Ундрал  МҮОХ-ны хэвлэл мэдээлэл,  түншлэл хариуцсан нарийн бичиг Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе. "Пёнчан - 2018" Олимпийн наадам зохион байгуулах хорооны хэвлэл, мэдээллийн төвд ажиллаж,  олон нийтэд олимпийн наадамтай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэнэ.
 
Замын зардал болон байр хоолны төлбөрийг МҮОХ хариуцна. 
9 Ц.Цогзолмаа БСШУСЯ сайд Пёнчан-2018 олимпийн наадам зохион байгуулах хорооны урилгаар оролцож буй бөгөөд Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бөгөөд мөн Олимпийн наадамд оролцогч орнуудын Спортын сайд нартай уулзалтуудыг хийнэ. Замын болон байр хоолны зардлыг БСШУСЯ хариуцна.
10 Н.Баярсайхан БСШУС-ын сайдын спортын зөвлөх
11 Д..Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгч Олон улсын олимпийн хорооны урилгаар оролцож байна. МҮОХ-ны удирдлагууд нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Үндэсний олимпийн хороод, Олон улсын болон Азийн цанын холбоо, Олон улсын тэшүүр, Биатлоны холбооны удирдлага, төлөөлөгчидтэй уулзалтуудыг хийнэ. Мөн Олимпийн наадам зохион байгуулах хорооноос явуулж буй соёлын болон бусад арга хэмжээнүүдэд оролцоно. Замын зардал болон байр хоолны төлбөрийг ОУОХ хариуцна.
12 Э.Бадар-Ууган МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй