Биткойнтой л болчихвол мөнгөтэй болно гэж хамаг хөрөнгөө салхинд хийсгэх вий

2018-02-07

Өнгөрсөн арванхоёрдугаар сард хамгийн дээд цэгтээ хүртэл ханш нь өсч 18000 ам.долларт хүрсэн биткойны ханш унасаар өдгөө зургаан мянган долларт хүрээд байна. Сарын эхээр 11 мянган ам доллартай тэнцэж байсан биткойны ханш зургаахан хоногийн дотор зургаан доллар болж буурсан нь дэлхий дахинд биткойн олборлож байсан компани болон хувь хүмүүст хүнд цохилт болоод байна гэж хэлж болно.

-ДЭЛХИЙН ТОМ ГҮРНҮҮД БИТКОЙНООС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ-

Цахим мөнгөний хамгийн том хэрэглэгч орноор нэрлэгддэг хоёр том гүрэн бол АНУ, БНХАУ. Араас нь Япон, Канад, ОХУ, Аргентин, Перу, Бразил, Австрали Солонгос удаалж, Энэтхэг, Монгол Улс эхлэлийн шангаа татсанаар дэлхий нийтээр биткойн руу тэмүүлсээр буй.

Яг энэ үед цахим мөнгөний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ крипто валютын зах зээлийг ор үндсээр нь байхгүй болгох бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тодруулбал, Засгийн газраас нь гадны бүх крипто валютын арилжааны вэб сайтуудыг хааж, зар сурталчилгаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэр ч бүү хэл “Гүүгл”-ийн хайлтын системээсээ ICO, крипто гэсэн утга бүхий түлхүүр үгсийг хасч, ямар нэг байдлаар хайлт хийсэн тохиолдолд ямар ч илэрц гарч ирэхгүй байхаар тохиргоо хийж эхэлжээ.

Тус улс крипто валют, биткойныг санхүүгийн өндөр эрсдэлтэй гэж үзэж буй бөгөөд татвараас зайлсхийсэн далд зах зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байснаа ийн ажил хэрэг болгож эхэллээ. Үүнээс болж БНХАУ-д крипто валютын арилжааны төвүүд үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын бодлого, зохицуулалтын сургаар БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байсан дэлхийн хамгийн том крипто валют олборлох төвүүд оффисоо өөр улс руу шилжүүлж, хөдөлгөөнд ороод байна.

Тухайлбал, Хятадын хамгийн том хоёр олборлох төвийг эзэмшдэг “Bitmain” компани төв оффисоо Сингапурт шилжүүлж, олборлох үйл ажиллагаагаа АНУ, Канадад эхлүүлсэн байна. Мөн гурав дахь том олборлогч “BTC.Top” Канадад оффисоо шилжүүлсэн бол дөрөв дэх тоглогч “ViaBTC” АНУ, Исланд руу нүүжээ.

Үүний жишгээр дэлхийн бусад оронд ч крипто валютын зах зээлд хязгаарлалт тавьж эхлээд байна. Тухайлбал, Их Британийн хамгийн том банкуудын нэг болох “Lloyds banking group”, АНУ-ын “JP Morgan”, “Bank of America”, “Citigroup” зэрэг банк өөрсдийн зээлийн эрхтэй карт эзэмшигчдийг картаа ашиглан крипто валют худалдан авахыг хоригложээ. Учир нь банкны харилцагчид хадгалуулсан мөнгөөрөө биткойн гэх мэт зүйлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл, тухайн арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ өсч, зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй хэмээн үзсэн байна.

ЖАН ЮАНЬ: БИТКОЙНД ДАМ ЯРИА СОНСЧ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР 
ОРЖ БОЛОХГҮЙ

Дэлхий дахинд биткойн, цахим мөнгөний эрсдлээс ийн сэргийлж, яаралтай арга хэмжээ авч эхэллээ. Гэтэл Монгол Улсад биткойн олборлолтыг зохицуулах ямар нэг хууль эрхзүйн орчин байхгүй, энэ талын мэдлэг мэдээлэл хомс байхад цөөхөн хэдхэн хүний эрх ашиг, сонирхолтой холбоотойгоор ард иргэд биткойны талаарх цэгцтэй ойлголтгүйгээр цахим мөнгөний зах зээл рүү өөрсдийн байгаа хөрөнгөө оруулж, эцэстээ эдийн засгийн асар их хохирол амсах эрсдэл үүсээд байна.

Хэдийгээр эдийн засагчид, биткойн тайлбарлагчид ханшийн зөрүүгийн уналт, сэргэлт байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ ирээдүйд асар их ашиг олно гэсэн хийсвэр найдварыг иргэдийн тархинд суулгаж буй хэдий ч эцэстээ ямар нэг эрсдэл үүсвэл хариуцах эзэн байхгүй, таны л сонголт гэх хариуцлагаас зайлсхийсэн үгээр асуудлаас мултарч буйг анхаарах нь чухал болжээ. Өнөөдөр Монгол хүн бүрийн амнаас биткойн гэдэг үг унах болов. Биткойнтой л болчихвол мөнгөтэй болно гэсэн сэтгэлгээ нийгэмд давалгаалж эхлэх нь тэр.

Биткойны ханшийн өсөлт 18 мянган долларт хүрч байгаа сургаар өөрийн орон байр, унах унаагаа зарж биткойны олборлогч худалдаж авсан, өөрсдийн хадгалж байсан цаасан мөнгөнүүдээ биткойн цахим мөнгө болгож эргэлтэд оруулсан гэх мэтээр маш олон иргэд энэхүү цахим мөнгө гэх пирамид маягийн сүлжээний хохирогч болж, эцэстээ яах учраа олохгүй байдалд ороод буйг эх сурвалж мэдээлж байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Ард санхүүгийн нэгдэл” ХК-иас “Крипто Үндэстэн чуулга уулзалт” зохион байгуулсан. Энэ үеэр Хятадын хамгийн том хоёр олборлох төвийг эзэмшдэг “Битмайн” компанийн гүйцэтгэх захирал Жан Юань  Монголчуудад зөвлөхдөө “Давын өмнө биткойн, блокчэйн, криптовалют гэж юу вэ гэсэн үндсэн ойлголттой болох ёстой. Үүний дараа тоглоомын дүрэмтэй танилцаж, эрсдлээ тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөр дам яриа сонсоод орж болохгүй. Тэгэхгүй бол  давалгаанд хумигдаж алга болно” хэмээн бодит үнэнийг бидэнд хэлээд буцсан байх юм.

Туршлагатай биткойн олборлогч компанийн захирлын хэлснийг ойлгоод цахим мөнгөний эрсдэлээс өөрийгөө татаж авсан нэг хэсэг байхад юу ч ойлгохгүйгээр зөвхөн их мөнгөтэй болох сэтгэхүйгээр татагдан орсон иргэд олонх байсаар байна.

Эцэст нь хэлэхэд, цахим мөнгөний салбарт олон жилийн туршлагатай дэлхийн том гүрнүүд эхнээсээ татгалзаж эхэлж буйг анхааралдаа авч, төр засгийн түвшинд сэтгэл хөдлөлөөр бус буурь суурьтай, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, биткойны асуудлаар дорвитой шийдвэр гаргах нь зүйн хэрэг гэдгийг хэлэхийг хүслээ. Тэгэхгүй бол ядууралд өртсөн цөөхөн тооны ард түмэн чинь мөдхөн л мөнгөтэй болох сургаар хадгалсан нуусан бүхнээ биткойн гэх цахим хэлбэрт оруулан зарж үрж дуусах нь.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй