2018-02-07
Ил уурхайн Засварын хэсгийн хамт олон 12-р экскаваторын гинжний гуя хугарсныг сэлбэг хэрэгсэл байхгүй гэж шалтаглалгүй өөрсдийн нөөц бололцоог ашиглан уурхайн талбайд засварлажээ. Засварын ажил тав хоног үргэлжилж, экскаватор хэвийн ажиллагаандаа орлоо. Ил уурхайн хэмжээнд 10 экскаватор ажиллаж, хоногт дунджаар 30 мянган м3 хөрс хуулж, 90-100 мянган тонн хүдэр олборлодог. Үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд уг экскаваторыг их засварт оруулахаар төлөвлөсөн хэдий ч сэлбэг нийлүүлэгдэхээс өмнө ийнхүү зогсчээ. Гэсэн ч ур чадвартай, ажилдаа сэтгэлтэй уурхайчдын хичээл зүтгэлээр хэвийн ажиллаж эхлэв. Энэ онд мөн 20-р экскаваторын гинж солих ажил хийгдэнэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд