Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын ажлыг Азийн санхүүгийн салбар үнэлэв

2018-02-07

178

Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэгхөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг–Конг–д боллоо. Үүнд Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны гурав дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ.  ШинэчлэлийнЗасгийн газар Хуралдай бондыг олон улсын зах зээлд босгоход  чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  Ерөнхий сайд асанЖ.Эрдэнэбат,  Сангийн сайд асан, УИХ–ын гишүүн Б.Чойжилсүрэн нар гардан ажилласан билээ.  Хуралдай бондын үрашгаар одоо Монголын эдийн засаг сайжирч байгаа гэдгийг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд  онцолдог.  МөнМонгол Улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгөоруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгөоруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн чгадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдэж байна. УИХ–ынТөсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн шагнал гардуулах ёслолын үеэр “Монголын эдийн засаг дэлхийнэдийн засагтай улам бүр интеграцилагдаж байна. Алдаа оноотой ч бид урагшилсаар байна. Өнгөрсөн 2017 он болМонголын ард түмэн, Засгийн газар, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хувьд хүндхэнсорилтой нүүр тулсан жил байлаа. Бид хүндрэлийг хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, санхүүжилтийн өртгийг тал хувиар бууруулж, хөрөнгө оруулалтын бааз суурийг бэхжүүлж чадлаа” гэв.

“Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг ньчиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад захзээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдайбонд “Шилдэг хэлцэл”-ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнднөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үедамжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийнсанхүүгийн тэргүүлэгч 19 улсын гишүүнчлэл бүхий Парисын клубын шинжээчдийн дүгнэлтээр дампуурал зарлахынирмэг дэх Монгол улс олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй гэж үзэж байсан тэр эгзэгтэй цаг үед Хуралдайбонд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж гарч чадсан нь ийнхүү олон улсын санхүүгийн зах зээлд бүтэн жилийн туршам дамжин яригдсан сэдэв болж байгаа юм.

Ийнхүү Монгол улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй хоёр шагнал, Asset сэтгүүлийн “Засгийн газрын шилдэг хэлцэл” шагналуудыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар “Finance Asia”сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй