2018-02-06
Жил бүрийн цагаан сарын баярын өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрээсээ гавьяандаа гарсан 85-аас дээш настай есөн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв.
Энэ удаад компанийн Хүний нөөцийн хэлтсийн удирдлагууд 85-аас дээш настай ахмадуудыг “Москва петушки” ресторанд хүлээн авч, ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ажиллагааг нээн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн уригдсан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр ахмадуудтай хөөрөг зөрүүлэн мэндчилж тэдэнд гарын бэлэг гардуулав.
Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл 2000 гаруй гишүүнтэйгээс 85-аас дээш настай 12 ахмад байдаг аж. Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоогийн ширээний ард тухалсан ахмадуудад ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр эрүүл энх урт удаан наслахыг ерөөв.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд