2018-02-06
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар салж байгаа мэдээ шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгосонбилээ. Үүний дараа тэрээр экс эхнэр Женнифер Энистон эсвэл Ажелина Жолитэй их төстэй Марион Котийярнартай хүртэл нэр холбогдож амжсан. Харин сүүлийн үед Брэд Питтийг Хэлли Берритэй болзож байж болзошгүйгэсэн цуурхал дэгдээд байна. Тэд ресторанд хамт хооллож харагдсан нь энэ цуурхлыг улам газар авахадхүргэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор цаашид тэдний харьцаа ямар байхыг сайн хэлж мэдэхгүй. Ямартай ч одоогоор бүх юм хэвийн байна гэжээ. Тэд олон жилийн өмнөөс нэг нэгэндээ сайн байсан ч гэр бүлтэйбайсны улмаас тэр бүр уулзалддаггүй байжээ. Харин одоо боломжийг ашиглаж хамт байгаад гайхах зүйлгүй гэжнэмж хэлжээ. Харин тэдний хэн нь ч энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд