Жилд 100 мянган иргэнийг цагаачаар авах квот тогтооно

2018-02-06

Жилд 100 иргэнийг цагаачаар авах квот тогтооно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.02.06/ хуралдаж, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн олонх нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоожээ. Ингэхдээ улс орнуудад дараах квот тогтоосон байна. Үүнд:

  1. ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй;
  2. БНХАУ-ын иргэн 30-аас дээшгүй;
  3. Бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй байхаар зааж өгчээ.

Харин гадаад иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосон байна.

  1. Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;
  2. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;
  3. Бусад аймагт 2-оос дээшгүй гэж заасан аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулт тавив.   

Тэрбээр “Монголд гадаад иргэдийг цагаачлуулах зайлшгүй шаардлага байгаа юм уу. Европын холбоо цагаачдаасаа болж асуудалд орж байна. Хоёр том гүрний дунд орших Монгол жил бүр 100 цагаач хүлээн авах нь аюулгүй байдал талаасаа асуудалтай биш үү” гэлээ.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн дарга Д.Мөрөн:

Цагаачид өндөр шалгуур тавьдаг. Гэхдээ цагаач иргэд нь орогнол хүсэж байгаа биш юм.

Одоогийн байдлаар гадаадын 1957 иргэн цагаач статустай байна. Үүнээс 63.7 хувь нь Хятад улсын иргэд. Долоон буудал зэрэг газруудад ихэвчлэн суурьшсан.  Оросын цагаач иргэн 643 байна.

Жилдээ цагаач иргэдийг авах тоо 100 гэж байгаа боловч энэ хэмжээнд тултал авна гэсэн үг бас биш. Дээд лимит нь 100, жил бүр 100 иргэнд цагаачын квот өгөхгүй.

2017 онд 2 иргэнд цагаачлалын статус өгсөн. Нэг нь Дорнодод байсан Оросын угшилтай иргэн, нөгөө нь Хятад иргэн.  2016 онд дөрвөн иргэнд цагаач статус өгсөн бол 2015 онд таван иргэнд өгсөн. Цагаач иргэд нь өөрийн орны харьяалалтай байдаг гэлээ.

Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Л.МӨНХБААТАР: ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь төсөл нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Европын холбоо 2018 оны өмнө Монгол Улсын татварын хуулиуд нь олон улсын шаардлага нөхцөл хангахгүй байна гэж үзэн, хар жагсаалтад багтаасан.

Тэгвэл ФАТФ-ын зүгээс манайд мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр 40 гаруй зөвлөмжийг өгсөн байна. Энэ дагуу Засгийн газар дээрх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавив.

ФАТФ-ын зүгээс мөнгө угаахтай холбоотой 40, терроризмтой тэмцэхтэй холбогдуулж 9 зөвлөмж өгсөн гэж ойлгосон. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс хар, саарал жагсаалтад ордог. Жагсаалтад орвол дэлхийн олон улс орон санхүүгийн хориг арга хэмжээ авдаг. Тухайлбал, 2013 онд Монгол Улс хар, саарал жагсаалтад орсон нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулаагүйгээс болсон. Үүнээс шалтгаалж, Лондон дахь Монголын Элчин сайдын яамны гүйлгээнд хориг тавих, 14 хоногийн хугацаанд гүйлгээг нь шалгах зэрэг асуудал үүсэж байсан.

Саяхан Европын холбоо татварын чиглэлээр Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан. Олон улсын байгууллагаас урьдчилж дохио өгдөг, энэ үед нь төрийн байгууллагууд олон улсын анхааруулгыг нийтэд мэдээлдэг, шуурхай арга хэмжээ авдаг тогтолцоотой болох шаардлага байна.

ФАТФ-ын зүгээс өгсөн зөвлөмжийг харахаар Монгол Улсын хууль тогтоомжуудтай зөрчилдөхөөр зүйлүүд ажиглагдсан. Зөвлөмжийг зөвлөсөн хэмжээнд нь хуульчлахгүй бол биелүүлэхгүй байна гээд хар жагсаалтад багтаах шаардлага тавигддаг учраас хууль тогтоомждоо нийцүүлээд бүрэн дүүрэн тусгахад анхаарах шаардлага байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР:

-Урьд нь ФАТФ-ын зүгээс 49 зөвлөмж өгсөн. Сүүлийн зөвлөмж дээр 40 болгон бууруулсан. Манай талаас тодорхой ажил хийж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Мөнгө угаах терроризмтой тэмцэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан. Асуудалд орсны дараа биш урьдчилан сэргийлж, салбар дундын үйл ажиллагаануудыг хангаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр дагнасан албан хаагчдыг сургаж, чадавхижуулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

-Өмнөх парламентаар Эдийн засгийн өршөөлийн хууль баталсан. Үүнтэй холбоотойгоор  манайхыг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулсан гэж ойлгосон. Ийм учраас татварын хуулиудаа цэгцлэх даалгаврыг 2018 оны аравдугаар сар хүртэл өгсөн. Тогтоосон хугацаанд хууль эрх зүйн орчноо сайжруулж амжих уу?  

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР:

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага манай орныг 2013 онд саарал жагсаалтад оруулсан нь Эрүүгийн хуулиараа хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах асуудлыг зохицуулаагүй байна гэж үзсэн. Тухайн үеийн Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байсан учраас саарал жагсаалтаас гаргасан.

Сая дахин үнэлгээ хийхдээ 15 сарын хугацаатай тодорхой шаардлага тавьж, энэ шаардлагыг хангаж ажиллавал саарал жагсаалтад оруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн. Ирэх аравдугаар сард хугацаа нь дуусна. Гол асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол улс ямар үүрэг хүлээх вэ, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой асуудлыг яаж зохицуулах, Монгол улсын хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог яаж хангаж ажиллах вэ гэдэг дээр зөвлөмж өгсөн гэлээ.

Байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй