2018-02-06
Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудыг хаах, зарим сургуулийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг Туркийн эрх баригчид 2017 онд гаргасан байна. Энэ шийдвэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа таван сургуульд хамаарах талаар Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдгээр нь “Мон-Турк”, “Улаанбаатар Эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд бөгөөд дээрх сургуулийн төгсөгчдийг хохироохгүй байх тал дээр хоёр орны төлөөлөгчид яриа хэлэлцээ явуулж байгаа аж.
Эдгээр сургуулиудаас олгож буй гэрчилгээг зөвхөн турк улсад хүлээн зөвшөөрөхгүй ба бусад улсад суралцах, ашиглах боломжтойг Туркийн Элчин сайдын яамны ажилтан хэлсэн.
Туркийн босогчид олон улсад сургууль байгуулж, тэдгээрийн төлбөр хураамжаар санхүүждэг гэж Туркийн эрх баригчид үздэг. Тиймдээ ч боловсролын байгууллагар дамжуулан хууль бус мөнгө олж байна гэх хардлагын улмаас олон улсад үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад хандсан бодлого явуулж эхэлсэн юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд