Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр “Ногоон ази сүлжээ” ТББ-тай хамтран ажиллана

2018-02-06

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Ногоон ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга У Ги Чул нар цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Ногоон ази сүлжээ” ТББ нь Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд 18 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 6000 гаруй га газарт орон нутгийн иргэдтэй хамтран мод тарьж, иргэдийн амжиргааг дэмжиж ажилласан талаар танилцуулсан юм. Тус байгууллага нь өнгөрсөн жил Засгийн газрын дэмжлэгтэйгээр ойн аж ахуйн сургалтын төв байгуулан орон нутгийн иргэдэд хэрхэн мод, жимс тарьж амжиргаагаа залгуулах талаар сургалт хийдэг болсон байна. Энэхүү төв нь дотуур байртай учир орон нутгаас ирсэн иргэд тэндээ байрладаг юм. Мөн ойн судалгаа хөгжлийн төвийн үрийн лабораторийг байраар ханган ажиллаж байгаа аж. Дээрх санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр “Ногоон ази сүлжээ” ТББ-аар дамжуулан олон улстай хамтарч ажиллах гарц нээгдэнэ гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй