Орон нутгийн удирдлагуудад танилцууллаа

2018-02-05

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд захиргааны шинжлэх ухааны онол, төвлөрлийг сааруулах талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний сургамж, гадаад орны туршлага, гадаад, дотоодын зөвлөхүүдийн зөвлөгөө зэрэгт үндэслэн гүйцэтгэх засаглалын түвшинд захиргааны шинэчлэл хийх зорилгоор Засгийн газрын түвшинд анх удаа боловсруулан баталсан юм.

Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг.

Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Иймд энэхүү асуудлуудыг шийдвэрлэж,төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталсан.

Аргачлал батлагдсаны дараа уг аргачлалыг нийгмийн бүх салбарт, бүх түвшинд хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж бүх шатны төрийн болон ТББ-ын оролцоог хангаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийж хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно
Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ
Мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас усалж байна
Филиппиний ерөнхийлөгч Дутерте улс орныхоо нэрийг солих хүсэлтэйгээ илэрхийлжээ
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчлав
Хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан Венесуэлийн ерөнхийлөгчийн үйлдэл АНУ-ыг бухимдуулав
Тувагийн талд шилжсэн Монгол цэргийн амь
Галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 тохиолдол бүртгэгджээ
“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”
Саалийн үнээний тэжээлийн тунг хэтрүүлэн өгснөөс найман морь үхсэн гэв
Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 11268 дуудлага бүртгэгджээ