Монгол одоо болтол нефть боловсруулах үйлдвэргүй байгаа нь ХЭНИЙ БУРУУ ВЭ?

2018-02-02

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Дорнод аймаг, Тамсагийн газрын тос өрөмдөх талбайд, 1997 он

 

“Монгол Улс хүнс, эрчим хүч, шатахуунаа дотоодоосоо хангах ёстой” гэсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын онилох бодлогыг илэрхийлнэ.

Өнгөрсөн хугацаанд татварын татаасаар иргэд харьцангуй хямд үнэтэй шатахуун хэрэглэж иржээ. Тухайлбал дэлхийн зах зээл дээр үнэ хямд байхад онцгой татвараар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөхөөр онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авсан юм.

Үнийг тогтвортой барих төрийн бодлого гарцгүйдсэн гэдгийг  2018 оны нэгдүгээр сард үүссэн хомсдол харуулж нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг Монгол Улсын Засгийн газар сүүлийн 2 жилд 2 дахь удаагаа дахин эхлүүлэхээ зарлалаа.

Хоёр жилд гэдгийн учир нь 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарсныг мэдэгдэж байв.​ Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар Нефть боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барих шийдвэр гаргасан бөгөөд 2016 ондоо багтааж үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ гэсэн юм.

Харин энэ удаа Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах ажил энэ оны 4 дүгээр сард эхлэхээр болов.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан төслийн танилцуулгаас харахад уг үйлдвэр жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, автобензин 95/98, дизель түлш, ахуйн болон авто тээврийн шингэрүүлсэн хий, битум, мазут бусад дагалдах химийн нэгдлүүд гэсэн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ дотоодын олборлож буй түүхий газрын тосыг түшиглэхээр төлөвлөжээ.

Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах үйлдвэр бүрэн ашиглалтад орвол ДНБ-ийг 10 хувиар нэмэгдүүлж, 1.2 тэрбум ам.долларын валютыг дотооддоо үлдээж чадна гэж бодлого тодорхойлогчид “рекламдаж” байна.

Гэхдээ энэ төсөл цаас болчихгүй байгаа гэсэн сэтгэгдэл илүүтэй төрж байх юм. Түүх сөхвөл нефть боловсруулах үйлдвэр байгуулах эрмэлзэл 1997 онд анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн Дорнодын Тамсагт очиж дээлийн энгэрээ мялаадаг цаг үеэс эхэлсэн. Харамсалтай нь үүнээс хойш Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулах олон удаагийн шийдвэр гаргаж, ард түмэндээ бахархалтайгаар зарлаж байсан хэдий ч бид одоо болтол нефть боловсруулах үйлдвэргүй байсаар.

ГРАФИК: Нефть боловсруулах үйлдвэр, ТӨХК байгуулах Засгийн газрын шийдвэрүүд, 2011-2018:

 

 

Шийдвэр гарсан он

Сар

Өдөр

Аймаг

Сум

Ерөнхий сайд

2018

1

24

Дорноговь

Алтанширээ

У.Хүрэлсүх

2016

2

1

Хэнтий

Бор-Өндөр

Ч.Сайханбилэг

2013

1

12

Дархан-Уул

Дархан

Н.Алтанхуяг

2011

10

12

Дархан-Уул

Дархан

Сү.Батболд

2011

7

6

Дорнод

Чойбалсан

Сү.Батболд

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын архиваас шүүж үзэхэд Засгийн газар зөвхөн 2011 оноос хойшхи сүүлийн 8 жилийн хугацаанд 5 удаа нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

Хамгийн сонирхолтой нь шийдвэр гаргах бүртээ үйлдвэр барих байршлыг өөрчилж, ажлыг нь "хавраас эхлүүлэх"-ээр тохирцгоосон байх юм. Жишээ нь 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Дархан-Уул аймагт жилдээ 2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах шийдвэр гаргахдаа одоогоос 3 жилийн өмнө буюу 2015 онд ашиглалтад оруулна гэж зарлажээ. 

Одоо үйлдвэр ч алга, Н.Алтанхуяг ч засагт алга, Ардчилсан намын Засгийн газар өөрөө ч алга. 

Монголыг шатахууны хараат байдалд оруулах сонирхолтой хойд зүгийн "маш том бүлэглэл" нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг бүтээдэггүй гэсэн үлгэр домог, эсвэл онигоо шиг яриа яригдсаар 20 гаруй жилийг үджээ. Гэхдээ зөвхөн сүүлийн 8 жилийг л харахад Монголын Засгийн газар үйлдвэр барих байршлаа 5 удаа өөрчилжээ. Өөрчлөлтүүдийг харвал Засгийн газар солигдох бүрт нефть боловсруулах үйлдвэр байгуулах "шинэ" төсөл мэндэлсэн байх юм. 

Эх сурвалж: IKON.MN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй