Н.Цэрэнбат: тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар олгодог болно

2018-02-02

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгийн Засаг дарга нартай уулзаж, төлөвлөж буй ажлаа танилцууллаа. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд сайд нар аймгийн Засаг дарга нартай уулзаж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцож, асуултад хариулсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад аймгийн Засаг дарга нарын оролцоо чухал байгааг онцлоод байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт төвлөрдөг санхүүгийн эх үүсвэрийг байгаль хамгаалалд зарцуулахыг уриалсан юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд 60 тэрбум төгрөг төвлөрдөг ч дөнгөж 30 хувийг нь зориулалтын дагуу буюу байгаль хамгаалалд зарцуулж байгаа нь чамлалтай тоо гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аймгийн Засаг дарга нарт сануулсан юм. Тиймээс цаашид энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулахад хамтарч ажиллана гэдгээ найдаж байгаагаа тэрбээр хэллээ.

Мөн тэрбээр “Цаашид ус дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны бага хүүтэй зээл олгох замаар техник технологийг нь сайжруулахаар дэмжиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд даатгалын системийг энэ салбарт нэвтрүүлнэ. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар шийддэг болно. Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хууль батлуулах үүргээ БОАЖЯ-ны хамт олон сайн гүйцэтгэж байгаа ч хэрэгжүүлэх, хяналт тавих тал дээр асуудал байна. Тиймээс аймгийн Засаг дарга нар та бүхэн маань хуулийг хэрэгжүүлэх тал дээр бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Маргааш сайд нар аймгийн Засаг дарга нартай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүднээс үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй