“Мотив” хамтлагийн дуучин хар тамхины хэрэгт холбогдлоо

2018-01-29

Монголд цөөхөн хэдхэн хамтлаг бий. Гэтэл тус хамтлагийн дуучид ээлж дараалан хар тамхины хэрэгт холбогдсоор байна. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Мотив” хамтлагийн нэр бүхий дуучин хар тамхины хэрэгт холбогдсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

-ӨМНӨ НЬ “ДИЖИТАЛ” БОЛОН “GUYS” ХАМТЛАГИЙН ЗАЛУУС ХАР ТАМХИНЫ 
ХЭРГЭЭР ЯЛ СОНСОЖ БАЙВ-

Сүүлийн үед урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогдох нь элбэг болсон нь харамсалтай. Та бидний сайн мэдэх ганц хоёрхон жишээ дурдахад  Хип хоп холбооны тэргүүн, “Дижитал” хамтлагийн дуучин  Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдож, шорон хоригдож байхдаа өөрийгөө галдан шатааж байсныг та бүхэн санаж буй биз.

Түүнчлэн “GUYS” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт хэрэгт холбогдож хоёр жилийн ял сонссон ч шүүхээс түүнд хар тамхины эсрэг, тэмцэх чиглэлээр олон нийтэд таниулга хийгээсэй гэсэн үүднээс тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Тэрбээр хар тамхины эсрэг дуудлага (challenge) эхлүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэх үеэрээ "Нэг жилийн өмнө миний бие хар тамхины хэргээр шалгагдаж эхэлсэн. 2016 оны тавдугаар сарын 24-нд Улсын Мөрдөн Байцаах газарт саатуулагдаж, хар тамхины хэргийн сэжигтнээр шалгагдаж эхэлсэн. Ингээд 2016 оны аравдугаар сарын 9-нд надад Хан-Уул дүүргийн шүүхээс борлуулах зорилгогүйгээр хар тамхи хадгалсан хэргээр хоёр жилийн ял оноосон.

Гэхдээ Монгол Улсын Шүүх энэрэнгүй зарчмаар намайг хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй гэж итгэл хүлээлгэснээр хоёр жилийн ялаа хоёр жилийн тэнсэн болгож шийтгүүлсэн. Одоо би ялаа эдэлж байгаа.” хэмээсэн билээ. Гэтэл мэргэжил нэгтнийхээ алдаанаас суралцаж, муу бүхнээс холуур байж залууст үлгэр дуурайл болох ёстой урлагийнхан ээлж дараалан хар тамхины хэрэгт холбогдсоор байгаа нь энэ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй