2018-01-26
Австралийн цагдаа нар Мари Кратбри гэгчийг хоёр хүүхдээ хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ.
Цагдаа нар өмнө нь Мари Кратбригийн 18 настай хүү, 26 настай охины үхлийг амиа хорлолт байсан гэж үзэж байсан юм байна. Гэвч нарийвчилсан мөрдлөгийн явцад энэ эмэгтэй хүүхдүүдээ санаатай хөнөөсөн болохыг тогтоосон аж. “The Australian” сонины өчигдрийн дугаарт энэхүү шуугиант мэдээлэл нийтлэгджээ.
Мари Кратбригийн хүү 2017 оны зун өвчин намдаах эм тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан бөгөөд хэргийн газраас гэрээслэл олдсон учир амиа хорлолт гэж үзсэн юм байна. Үүнээс зургаан жилийн өмнө Маригийн охин нь мөн л эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдаж байсан юм байна. Гэтэл энэ нь Маригийн амьдрах арга байсан бөгөөд тэрээр охиныхоо үхлийн дараа 600 000, хүүгийнхээ үхлийн төлөө 300 гаруй мянган ам.доллар даатгалын компаниас авсан нь тодорхой болсон байна.
Мөн 2015 оны гуравдугаар сард зэвсэгт дээрэм хийсэн, бусдыг залилан мэхэлсэн хэрэг үйлдсэн болохыг нь тогтоогоод байгаа аж. Хэргийг шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа учраас Цагдаагийн байгууллага илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд